Нийслэлээс санхүүжилтээ нэхсэн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг саатуулжээ
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний гэр бүлийн хүнийг  Нийслэлийн захиргааны байрны гадна талаас өчигдөр баривчлан саатуулжээ. Тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс албадан баривчлах шийдвэр гаргаж, ийнхүү саатуулжээ. Харин ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй байна. 

“Зөв амьдрах ухаан” ТТБ  нь  нийслэлээс хүлээлгэн өгсөн 60 хүнийхээ зардлыг нэхэмжилж нийслэлийн удирдлагуудтай зарга үүсгээд байсан билээ. Тэд өнгөрсөн өвлөөс хойш зардлаа авахаар тэмцэж байгаа юм.

Энэ талаар Г.Загдаа баривчлагдахаасаа өмнө өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.

”Манай байгууллага байгуулагдаад 10 жил болж байна. 2013 онд НЗДТГ-аас  орон гэргүй тэнэмэл 60 иргэнийг манай байгууллагад байршуулан хоол түлээ нүүрсний зардлыг ТӨР хариуцан хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. 2014 оны 3-р сараас хойших санхүүжилт олгоогүй. Энэ асуудлаар маш олон удаа хандсан боловч булзайруулан арга саам хийж хариугүй яг одоо шийдчих юм шиг тайлбарыг өгсөөр жил дамнасан. Энэ оны 6-р сарын 25нд Хотын дарга Э.Бат-Үүл болон НЗДТГазрын Нийгмийн бодлого зохицуулалтын газрын н.Отгонбаяр даргатай уулзахад сонгуулийн дараа асуудалгүй бид сонгуулийн дараа ажлаа хийсээр л байна гэсэн хариу өгсөн байдаг. Энэ яриа хэлэлцээрийн дагуу бид өнөөдөр очтол дарга нартай уулзуулахгүй гээд шууд цагдаагийн хамгаалалт авсан. Бидэнд бүх гэрээ баримтууд нь улаан тамгатайгаа байна. Зарим ойлголтгүй мэдээлэл авч амжаагүй хүмүүст зориуллаа. Ямар хэрцгий аюултай төрд амьдарч байгаагаа биеэрээ мэдэрч байна” гэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudlaa gar 2016-07-05 14:54:58
    Zagdaa geh ene neg uvaigui tsarait yadarsan zovson humuusiig halamjlah nereer hodolmoriig n moljij ulsaas albatai yum shig mongo nehej ashig olj yavdag boltoi
  • ju 2016-07-05 08:48:06
    Odoo MAH garuud garch irsen jarguulana aa. huleej bai!
  • Tsagdaa 2016-07-05 04:54:08
    Ene hulgaich turiin bus baiguulgiin nereer turuus mungu zavshaad surchihsan
  • Lavlahmn 2016-07-05 04:01:59
    Odoo MAH garuud garch irsen jarguulana aa. huleej bai!
  • Гантуг 2016-07-05 02:42:13
    Шүүхэд ханд гэрээ нь бгаа юм бол , төрийн нэр барьж хамаагүй гэрээ хийж бхгүй ш дээ, хүмүүс хувьцаа сүүлийн мөнгө авах гэсэн хүмүүс маш их бухимдалтай бна
  • аюултай 2016-07-05 02:22:12
    батүүл хогийн гар тийм амьтадтай холбогдоод
  • zochin 2016-07-05 02:16:47
    ehleed uchriig ni sain olj medeeleh heregtei bh daa.
  • H 2016-07-05 02:09:46
    Batuul lalariin hiij bga ajil muu nowsh ardchilsan nam