Б.Шижир-Эрдэнэ ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

АНУ-ын Сан Диего хотод Дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдсан “Extreme Memory Tournament” тэмцээнд манай тамирчдын гаргасан амжилтын буухиа тасарсангүй.

Тус тэмцээнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Лос Анжелес хотод 7 дугаар сарын 2-3-ны хооронд зохиогдсон Америкийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай өсвөрийн тамирчин, ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ оролцон дунд насны ангилалд үнэмлэхүй амжилт гарган дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүн (5786 оноо)-гээр аваргын цом хүртлээ.

Тэрээр "Хоёртын тоолол" төрөлд 5 минутанд 900 цифр тогтоон алдаагүй санаснаар урьд өмнө нь Т.Энхжингийн /822 цифр/ эзэмшиж байсан рекордыг шинэчиллээ. Мөн 15 минутын "Тооны Марафон" төрөлд 840 цифр цээжлэн алдалгүй санасан бол ой тогтоолтын спортын хамгийн сонирхолтой төрөл болох "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 23 секундэд цээжлэн алдаагүй санаснаар Хятадын тамирчин Ли Лин Пэй-гийн эзэмшиж байсан 25 секундын рекордыг шинэчилж чадлаа.

Ийнхүү тамирчид маань дэлхийд нэр алдраа дуурсгаж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулсаар байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төмөр 2016-07-06 15:36:46
    нацагнямд шавь орж ЧУХАЛ инженер болоорой .МОНГОЛ түмэн бүгд баярлаж байгаа шүү
  • 40 мянгат 2016-07-06 12:49:22
    Наадмын талбайд сүртэй том танилцуулага, зургийг нь тавихыг наадам зохион байгуулагчдаас хүсье. Учир нь жуулчдад монгол хүний ген ой ухаан ямар болохыг таниулм
  • зочин 2016-07-06 06:24:42
    Энэ мундаг хүүг төрүүлж өсгөсөн,мундаг болгон хүмүүжүүлсэн тэр аав,ээж 2-т баяр хүргэж, хүүгээ улам хайрлаж, хөгжүүлж ,дэм хайрлаж яваарай гэж хүсье
    • Иргэн 2016-07-06 08:21:31
      Эмээ нь хүмүүжүүлсэн юмаа. Дүүдээ баяр хүргэе.
  • irgen 2016-07-06 05:29:25
    tasarhai baigaa bizde manaihan, deer ued computer toonii mashin gej baidaggui baihad manai iim gots uhaantnuud ulsiin san humrugiig hariutsan ajilladag bsan bhd...
  • Индиго 2016-07-06 05:16:00
    Индиго гэж юу гэсэн үг бол???
  • багш 2016-07-06 05:08:25
    ийм л хүүхдийг бид дэмжих, урамшуулах ёстой доо. монгол хүнд байгалиас заяасан агуу ухааныг хайрлан хамгаалах, хөгжүүлэх цаг болсон.
  • Уулын өвгөн 2016-07-06 03:45:41
    Монгол хүний ой ухааны чадварын гайхамшигийг олон улсад таниулж, дэлхийн дээд амжилт тогтоосон чамд баяр хүргэж, хамгийн сайн сайхан, аз жаргалыг хүсэе.
  • Mgl 2016-07-06 03:22:22
    WOOO, ARAGUI L MONGOL HUU BN... AMJILT
  • зочин 2016-07-06 02:32:48
    улам их амжилт гарагаарай.Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай.
  • Зочин 2016-07-06 02:22:49
    сайн хүү байна, эрдэм номтой том инженер болж эх орондоо их юм бүтээгээрэй