Бекхэмийн гэр бүл хуримын ойгоо тэмдэглэжээ

Мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин  Дэвид Бекхэм, “Spice girls” хамтлагийн гишүүн асан, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм нар хуримын ойгоо нижгэр тэмдэглэжээ.

Хосууд 1999 оны долдугаар сарын 4-ний өдөр гэр бүл болж байсан бөгөөд энэ жил 17 жилийн ойгоо угтаад буй. Хамтын амьдралаа холбосноос хойш 17 ханилахдаа тэд гурван хүү, нэг охинтой болсон байдаг.

Тэгвэл хуримын ойн өдөр Дэвид эхнэрийнхээ хамт авхуурсан зургаа өөрийн инстаграмм хуудастаа нийтэлж, “17 жилийн өмнө ингэж байлаа. Нэг сэтгэлтэй, нэгдмэл хүсэлтэй тийм хүнтэй танилцсан минь үнэхээр аз шүү. Ойн баярын мэнд” гэх тайлбарыг зүүсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.