“Apple” донор бүртгэх апп гаргана
АНУ-ын мэдээллийн технологийн “Apple” корпораци эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага бүхий хүнд өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ухаалаг утасны донор бүртгэх боломжтой апп-ыг гаргажээ. Тус апп энэ намраас эхлэн АНУ-д хэрэглээнд нэвтрэх юм байна.
 
Донорууд уг апп-д хандсанаар АНУ-д эрхтэн шилжүүлэх суулгах чиглэлээрх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Do­nate Life America” байгууллагатай шууд холбогдох бөгөөд маш хялбараар Донорын бүртгэлд бүртгэгдэх юм байна.
 
Одоогийн байдлаар 120 гаруй мянган өвчтөн эрхтэн шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатайгаар хүнд өвчнөөр шаналж буй гэсэн тоон мэдээлэл байдаг. Тиймээс “Donate life America” төрийн бус байгууллага “Apple” корпорацитай донор бүртгэх апп гаргахад хамтран ажиллажээ. Тус ТББ-д бүртгэлтэй донорын тоо нэмэгдсэнээр олон хүний амь нас аврагдах боломжтой болно гэж холбогдох албаныхан онцолж байна.
 
“Apple” корпорацийн үүсгэн байгуулагч, таван жилийн өмнө нас барсан Стив Жобс ч мөн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж байсан ч, яг тохирох донор олж чадаагүй байдаг. Тухайн үед түүний дор ажиллаж байсан CEO Тим Кук ч гэсэн Стив Жобсын донор болох санал тавьж байсан удаатай гэнэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.