Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Тиймээс албаны өндөржүүлсэн бэлэн  байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

Мөн Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хойшлуулшгүй арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.3алуухүүд тус тус үүрэг болголоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.