Наадмын өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар ажиллана
Улсын баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллахаар болжээ.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, ХХААҮҮХХ, ЭМБСХХ, БОГУУХХ, ДБХХ, ХНХХХ, Төв лабораторийн 71, Хүй 7 худагт Сонгинохайрхан, ЭИХХ, ХНХХХ, ДБХХ, БОГУУХХ-ийн 78, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 11, Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 12, Чингисийн талбайд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 16 албан хаагчид дээрх 5 цэгт хяналт шалгалтыг хийж ажиллах юм байна. Мөн НМХГ-ын төв байранд 26, лабораторид 16, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, болзошгүй хордлого халдварын үед дуудагдаж ажиллах 148 албан хаагчид маргааш 09.00 цагаас 18-ны өдрийг ажиллах аж.

Баяр наадмын үеэр анхаарах зүйл:

-Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайтар хангаж ажиллана.

-Ажлын байранд хүнсний зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж, гар угааж, ариутгах нөхцлийг бүрдүүлж, мэргэжлийн тогооч, бэлтгэгчийг ажиллуулах ба зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр, бусад бичиг баримтийг бэлэн байлгана.

-Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдсан, өмссөн байх ба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдсан байна.

-Хүнсэндээ гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ, баталгаажилттэй түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Майонезтай болон кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам зэрэг түргэн гэмтэх хоол хүнсээр үйлчлэхийг хориглоно.

-Хуушуурын мах нь гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ хийлгэсэн байх ба хадгалалтын горимыг чанд сахиж жижиг, нимгэн хэсэг болгон хөлдөөгчинд -18 хэмээс нам температурт хадгална. Хуушуур хайрах тосны өнгө, үнэр өөрчлөгдсөн тохиолдол ойр ойрхон сольж хэрэглэнэ.

-Хоол хүнсийг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт авч явж зарахыг хориглоно.

-Хоол хүнсэнд 2 ба 4 тэмдэглэгээтэй 1 удаагийн сав, халбага, сэрээ, аяга, таваг хэрэглэнэ.

-Айраг, ундны усыг 1 ба 5 тэмдэглэгээтэй саван хадгалж үйлчилнэ. Айргийг шинжилгээнд хамруулсан байна.

-Хатуу, шингэн хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт тухай бүр хаяж, зайлуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.