Буурал тивийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт болоход хэдхэн цаг үлдээд байна. Евро 2016 тэмцээний финалд зохион байгуулагч Францын шигшээ баг болон Португалын шигшээ багууд шалгарч үлдээд байгаа юм. Португалын шигшээ баг энэ удаагийн тэмцээний нээлт болсон Уэлсьсийн шигшээ багийг хожиж шигшээд шалгарсан. Харин үлдсэн нэг эрхийн төлөө Европын АШТ-ий хошой аварга Францчууд гурван удаагийн аварга Германы шигшээг буулгаж авснаар шалгарч үлдсэн юм.
Талбайн эзэд нутаг дээрээ аварга авахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Тэдэнд энэ тэмцээний шилдэг мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй Атлетико Мадридын од А.Грейзманн болон Д.Паей зэрэг шилдэг залуу тоглогчид байгаа. Харин нөгөө талд дэлхийн шилдэг тоглогч К.Роналдогоор ахлуулсан Португалын шигшээ баг байгаа. Энэ тэмцээнд оролцож буй шигшээ багийн бүрэлдэхүүнээ 2004 оны ЕАШТ-д оролцож байсан шиг шилдэг бүрэлдэхүүн хэмээн тодотгоод буй К.Роналдо шигшээ багийнхаа хамтаар ОУ-ын том тэмцээнд түрүүлэх боломжоо алдахгүйг хичээх нь ойлгомжтой.
Хоёр багийн тоглолт долдугаар сарын 10-11-нд шилжих шөнө үүрийн 04:00 цагаас "Стаде Де Франц" цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Б.Сансар
olloo.mn