Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах  эрхийн төлөө өрсөлдөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 онд Зүүн Азийн наадам, 2024 онд Ази тивийн аварга, 2040 оны Олимпийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг гаргасан. Зүүн Азийн Наадмын Холбооноос бүс нутгийн орнуудын дундах “Зүүн Азийн спорт наадам”-ыг 1993 оноос хойш 6 удаа зохион байгуулсан бөгөөд 2019 оноос “Зүүн Азийн залуучуудын спортын наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэн, бүс нутгийн 8 оролцогч оронд наадам хүлээн авах хүсэлтээ тавих саналыг ирүүлжээ.

Энэ наадам нь манай тамирчдын хувьд Ази тивийн спортоор тэргүүлэгч орнуудын тамирчидтай өрсөлдөн ур чадвараа ахиулах, арга туршлагаас суралцах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болох юм. Тиймээс спортын салбарын хөгжил, улсын нийслэлийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн бодит боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрх авахад Улаанбаатар хотыг нэр дэвшин өрсөлдөхийг дэмжиж, бэлтгэл ажлыг хангахад удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.

Тус наадмыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Зүүн Азийн Залуучуудын наадамд зүүн Азийн бүсийн Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, БНХАУ-ын Макао, БНХАУ-ын Хонг-Конг, БНХАУ-ын Тайван, Гуам /урилгаар/ зэрэг 9 орон оролцдог. Наадмын хөтөлбөрт олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй 12 төрөл албан ёсоор ордог ба зохион байгуулагч орон 3 хүртэлх төрлийг сонгон оролцуулах боломжтой байдаг юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.