Монголбанк  4.0 сая ам.доллар худалдав
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1827.60 төгрөгийн хаалтын ханшаар 4.0 сая ам.доллар, 294.32 төгрөгийн хаалтын ханшаар 47.0 сая юань тус тус худалдав.

Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 50.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлсэн байна. Тиймээс Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 50.8 сая ам.доллар нийлүүлэв.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus