“Монгол туургатнуудын бүжгийн их наадам” болно
Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмаар “Монгол туургатнуудын бүжгийн их наадам” зохион байгуулахаар болжээ.

Энхүү наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга оролцохоос гадна ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы үндэстнүүдийн бүжгийн гайхамшгийг наадамчин олондоо хүргэх аж. Тус бүжгийн наадам энэ сарын 10-13- ны хооронд үргэлжлэх бөгөөд Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.