Шуудангийн салбарт хууль, эрх зүйн шинэчлэл хийгдлээ
Улс хоорондын  шуудангаар  илгээсэн шуудангийн илгээмжээс гаалийн татварыг  өндөр  тооцож авдаг,  гааль дээр саатуулдаг гэсэн гомдол, шүүмжлэл ард иргэдээс шуудангийн үйлчилгээ эрхлэгч болон гаалийн байгууллагад  байнга ирэх болсон.

Гэтэл гаалийн байгууллага нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр хуулиудад улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөх эрх зүйн орчин байхгүй байснаас дээрх хүндрэлүүд үүсч байсан.

Эдгээр хүндрэлүүдийг арилгах зорилгоор  Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар , Татварын ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос томилогдсон ажлын хэсэг түргэн шуурхай, үр бүтээлтэй ажилласны үр дүнд Монгол улсын Гаалийн тариф, татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад дараах өөрчлөлтүүдийг Улсын Их Хурлын чуулганаар батлууллаа.

Энэхүү хуулиудад  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн, зөөврийн компьютерын хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх заалтууд шинээр тусгагдсан нь шуудангийн үндсэн зорилго болох гараас гарт хүргэх боломжийг дээшлүүлсэн мөн хэрэглэгчдийг ихээр бухимдуулдаг гаалийн татварын асуудлыг шийдвэрлэсэн нь  Шуудангийн салбарт   олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд нийт хэрэглэгч, ард иргэдийн хүсэн хүлээн хууль эрх зүйн шинэчлэл боллоо.

                                           
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.