Үндэсний их баяр наадмаар түүхийг гуйвуулсан, бахархлыг үгүйсгэсэн үйл ажиллагааг явуулаагүй
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион  байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр МАН-ын бүлгээс ирүүлсэн хүсэлтэд хариулт өглөө. Тэрээр ардын хувьсгалаас хойш Монгол Улсын хөгжил дэвшилд гарсан ололт, амжилтууд нь МАХН-аас улс орноо удирдан жолоодож, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бодлого явуулж ирсний үр дүн билээ. Тийм учраас МАХН-ын дэд даргын хувьд Ардын хувьсгалын 93 жилийн түүхэн ололтыг бүдгэрүүлэх, үгүйсгэх ёсгүй гэдэг дээр МАН-ын бүлэгтэй адил байр суурьтай байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна гэсэн юм.

Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо нь Үндэсний их баяр наадмаар түүхийг гуйвуулсан, бахархлыг үгүйсгэсэн ямарваа нэгэн үйл ажиллагааг  явуулаагүй. Энэ жилийн Үндэсний Их баяр наадмын албан ёсны хөтөлбөр, сурталчилгааны самбар, болон бусад мэдээлэл, сурталчилгааны зүйлүүд дээр байх бичвэр, дизайны талаар Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 26-ны хурлаар тусгайлан хэлэлцэж албан ёсоор баталсан.

Энэ дагуу баяр наадмын хөтөлбөр, наадмын урилга, тасалбар, автомашины зөвшөөрөл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл, төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт байрлуулах зурагт самбар зэрэг албан ёсны мэдээлэл, сурталчилгааны баримт бичгүүд дээр “Тулгар  төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их баяр наадам” гэсэн бичвэр тавьж хэвлүүлсэн болохыг Үндэсний их баяр наадмыг зохион  байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва мэдэгдлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жагаа 2014-07-03 08:25:41
    Өөрсдөө 90 ээд жил түүх гуйвуулчаад хэхээ муусайн МАХН МАН хоёр
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах