Аялагчдын сэтгэхүйн “хогийг” цэвэрлэх үйлсэд нэгдэцгээе
Нэг үеэ бодвол монголчууд өвөл, зунгүй аялах дуртай болжээ. Монгол орныхоо үзэсгэлэнт, үүх, түүхийн өлгий нутгаар аялан, амарч зугаалах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Нэг талаараа дотоодын аялал зуулчлал ийнхүү нэмэгдэж байгаа нь олзуурхууштай. Амралтаа авсан л бол иргэд Монгол орныхоо хаа нэгтээ заавал аяладаг болсон гээд хэлчихэд хилсдэхгүй.
 
Хамгийн харамсалтай нь амарч зугаалахаар хөдөө гадаа явж байгаа хүмүүс замын хажуугаар нэг уусан ундаа, идсэн хоол, хүүхдийн живх, хэрэглэсэн бүхий л зүйлсийнхээ хог хаягдлыг үлдээж, орхиод ирдэг.Өнөө жил ч дотоодын аялагчид энэ муухай зангаа хаясангүй. Тэдний явсан, зугаалсан газар бүр хөдөө тал, уул овоо, усны хөвөө гээд хоггүй газар ховор байна. Нэг үгээр хэлбэл тархиндаа хоггүй хүн нүдний гэм болжээ. Уг нь хотоос ачаад очиж болсон юм чинь хэрэглэсэн эд зүйлээхээ хогийг ачаад, хогийн цэг дээр аваачаад хаях тийм ч хэцүү ажил биш байлтай. 
 
XXI зуун, соёл иргэншил, хөгжил дэвшил, эрх чөлөө ярьсан хүмүүс. Гэтэл зохих газарт нь биеэ засч, зориулалтын саванд нь хогоо хийж чадахгүй байгаа нь энэ зууны эмгэнэл болоод байна. Буруугаа ухаарч хөгжиж, соёлжих нь бүү хэл харин ч  “Хогийн сав байхгүй юм чинь хогоо ил хаяхгүй яадаг юм” гэж загнадаг.  “Бие засах газах олныг барих чинь яагаав” гэж басамжлах нь энүүхэнд . Тун удахгүй төр засаг бөгс арчсангүй, байгаль хамгаалагчид, амралтын газрынхан өмд татаж өгсөнгүй гэж хэлэхээс ичихгүй тийм эрээ цээргүй хүмүүс олширч байна. 
 
Тиймээс Монгол орныхоо үзэсгэлэнт, үүх, түүхийн өлгий нутгаар аялан, амарч зугаалахаар замд гарч буй хүн бүрт урилга өгдөг шиг ээ, уут өгч зугаалуулдаг болмоор байна. Зугаалсан л бол хогоо буцаад авч ирж тушаадаг байж яагаад болохгүй гэж. Хэрвээ хоггүй эргэж ирвэл хаясан хогийг нь цэвэрлэх ажилчиддаг өгөх цалин хөлсийг торгуулиар төлдөг болох шаардлагатай байна. Мөнгө төлөх үү, хогоо түүхүү гэдгээ хувь хүн шийдэх нь эрхий асуудал. Халаасаны хэд нь илүүдээд байвал хаа таарсан газртаа хог тариад явна л биз. 
 
Энэ бүгдийг холбогдох албаныхан шийдвэрлэх хооронд залуус “Хog Challenge”-ийг өрнүүлж яагаад болохгүй гэж. Үзэсгэлэнт сайхан газраар аялаж, зугаалсан сайхан зураг, хөрөг бүхнээ цахим ертөнцөд хийдэг. Тэгвэл тэдгээр зурагтайгаа хогоо ачаал, хогийн саванд аваачаад хийж байгаа зураг аа хийгээд бусад залуусаа уриалан дуудах шаардлагатай байна. Мэдээж ухамсар дорой нэгэн байхад эх орноо цэвэр, цэмцгэр байлгах, хийж, бүтээе, цэвэрлэе, цэвэрхэн орчинд амьдаръя гэсэн чинь залуус олон байгаа нь ойлгомжтой.
 
Маш олон залуус #ХogChallenge аянд нэгдэн фэйсбүүк хаягтаа зураг, дүрс бичлэгээ оруулах биз. Энэ мэтээр Засгийн газрын албан тушаалтан, загвар өмсөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, эрхлэгч гээд бүх л хүн  энэ аянд нэгдэж, аялаж, зугаалсан газрынхаа ойр орчноор уут барьж, гол мөрөн, зам талбайн хогийг цэвэрлэн аянд нэгдэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сошиал ертөнцийн хэрэглэгчид хогоо хаа дуртай газраа хаядаг хүмүүсийн сэтгэхүйн “хогийг” цэвэрлэх үйлсэд нэгдэж, хоггүй Монгол болох ажилд томоос том түлхэц болж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BRRR 2016-07-22 12:30:40
    Yanaa ter bichgiig haraad oilgodoggui yum baih daa, yamat doroi uhamsartai humuus ve en hogiig haysan humuus....
    77.92.196.156
    Мэдэгдсэн Хариулах
  • tod 2016-07-22 07:32:48
    huduuniih ni hogoo vldeegeed ih yavj haragddag, tuul gol geh met. Huduu yavhad bvvr ih ch haragdlaa. soyoltoi, mgl oron baigal delhiigee hairalj surah heregtei
    49.0.161.61
    Мэдэгдсэн Хариулах