Зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно

Долдугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун  хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  16-21 градус, ,Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр  27-32 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Өглөөгүүр үүлэрхэг,  бороо шивэрнэ, Үдээс хойш үүл багасна,  бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.     

Малчид, тариаланчидын анхааралд:          

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.                                                                                   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.