Хийморийн овоог хадаг яндраас нь салгаж, цэвэрлэнэ
“Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ Хийморийн овоог хадаг яндараас нь салгаж цэвэрлэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр болох уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага,Фэйсбүүкийн хэд хэдэн группын гишүүд, хувь хүн гээд амьд байгалиа хайрлахаар олон залуус нэгдсэн аж.

“Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-ын хувьд өнгөрсөн жил Ээж модыг хоёр удаа, Айдасын даваа, Гүнтийн даваа, 52-ын даваа, Баян даваа, Эмээлтийн давааг цэвэрлэж, хадаг яндараас нь салгасан билээ. “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-ын хувьд энэхүү үйл ажиллагаа эхлэл бөгөөд энэ жилдээ багтаан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ болон 247, Монголын Бясалгагч залуучууд, “Өглөөний хүн” фэйсбүүк групп, “Элит” загварын агентлаг болно хувь хүмүүс хамтран “Амьд байгалиа хайрлая” уриан дор нэгдэж өнгөрсөн сарын 26-нд Ээж модны ойр орчмыг цэвэрлэсэн байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-05-11 09:15:55
    ene ajild buu bolon lam huvraguudig urgun oroltsuulah heregtei
  • alimaa 2014-05-11 08:38:55
    mash zov buh ovoonii hadagiig av .halzan tolgoitoi lam nariig bas tseverle
  • зочин 2014-05-11 04:48:16
    Зөв зөв. Овоо, шүтлэгтэй газруудыг дуураймал хадаг, хог, новшноос нь, ганданг тагтаа, эрэгдэг, эргэдэггүй олон хүрднээс нь, шашины төлөө ажил хийдэггүй хамбаас нь цэвэрлэх хэрэгтэй