Төсвийн хүндрэлээс үүдэн гадаад паспортын бэлдэц хомсдов
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын ачаалал зуны улиралд нэмэгддэг. Үүнээс үүдэн тус газраас ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах зэрэг үйлчилгээг түр хугацаанд зогсоогоод байгаа.

Мөн 2016 оны төсөвт суусан санхүүжилтээр авсан гадаад паспортын бэлдцээр бүтэн жилийн хэрэгцээг хангах ёстой байдаг байна. Гэтэл энэ жил  бүтэн жилийн турш олгогддог паспортыг энэ оны эхний хагас жил гэхэд олгосон байгаа аж.

Үүнээс үүдэн Германаас нийлүүлэх бэлдэц авчруулахаар болсон байна. Гэвч  улсын төсөв хүндрэлээс үүдэн бэлдэц хугацаанаасаа хойшилж ирэхээр болжээ. Тодруулбал, нэмэлт бэлдэц Германаас наймдугаар сарын 10 гэхэд ирэх аж.
Үүнээс өмнө тус газар бэлдцийн үлдэгдлээрээ  үйлчилгээ тасалдахгүй үзүүлэхийг зорин ажиллаж байгаа аж.  Энэ дагуу бөөгнөрсөн ачааллыг багасгах хүртэл дугаар тарааж ажиллах арга хэмжээ авчээ.
 
Г.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mmm 2016-07-31 09:25:01
    Gadaad pasportni mungu ni haashaa orood tusuv2 geed baidiin ulsiin burtgelin irgedees avch bui mungu henii halaasand ordiin be
    202.9.41.58
    Мэдэгдсэн Хариулах