Стратегийн бусад орд “Цагаан суварга”-ын араас орох уу
Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг их утга учир­тай. Жишиг тог­тоо­дог гэдэг утгаараа. Тэг­вэл УИХ өчигдөр баталсан тог­тоолоороо маш буруу жишиг тог­тоож өглөө. Уг тогтоол гарс­наар Стратегийн ордын жаг­саалтад багтсан Цагаан су­варгын орд 100 хувь МАК-ийн мэ­дэлд шилжиж, төр “хүсвэл” 350 сая ам.доллар төлж байж 34 хувь эзэмших боломжтой үлдсэн юм.

Тодорхой хэлбэл, үр дагавар нь 100 жилд ч арилахааргүй тогтоолыг УИХ баяр далимдуулж байгаад гаргачихлаа. Энэ тогтоол ардаа асуултын нэг, анхаарлын нэг том тэмдэг үлдээлээ. Асуултын тэмдэг нь, “Стратегийн орд”-ын жагсаалтад багтсан бусад ордын хувь заяа энэ маягаар шийдэгдэх үү гэсэн эргэлзээ.

Нөгөө нь, гадны хөрөнгө оруулалт татах боломж багасч, төр тэдний өмнө гараа өргөн бууж байгааг харуулах нэг илрэл болж өгч байна. Энэ хоёр хоёулаа үнэн бол стратегийн бусад ордод хөршүүдийн ашиг сонирхол мэдэгдэхүйц нэ­мэг­дэх болно. Яагаад гэвэл төр тэр бүрий хөрөнгө гаргаж хувь эзэм­ших бололцоо одоохондоо хомс байгаа.

Азийн Катар болох нь худлаа болов

Стратегийн орд үйл ажил­лагаанд орно гэдэг мэдээж сайн мэдээ. Харин төр хувь эзэмшихгүй байна гэдэг ард түмний хувьд муу мэдээ юм. Эрх баригчид энэ шийдвэрийг гаргаснаар 2008, 2012 оны сонгуульд боловсруулж орсон мөрийн хөтөлбөр, амлалтаа үндсээр нь зөрчсөн гэдгээ сайн мэдэж байгаа.    

Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж хөгжих үзэл баримтлал анх гарсны дараа эрх баригчид “Стратегийн орд газар”-ын жагсаалт баталж, “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан билээ. Стратегийн ордын жагсаалтад багтсан ордуудын 34-51 хувийн хувьцаа “Эрдэнэс Монгол”-д цугларч, тэндээс монголчууд ногдол ашиг хүртэх замаар “Азийн Катар болно” гэж ард түмэнд сурталчилж байлаа.

Стратегийн ордод төсвийн хөрөнгөөр хай­гуул хийж, нөөцийг нь тог­тоосон орд газруудыг оруулсан бо­лохоор энэ бүрэн боломжтой сайхан санаа байв. Оюутолгой дээр манайхан өөрсдөө мөнгөө гаргаж хайгуул хийгээгүй болохоор 34 хувиа худалдаж ава­хаас өөр аргагүй болсон. Гэ­сэн ч оруулах ёстой хувиа Рио Тинтогоор даалгахаар тохи­ролц­сон учраас ямар ч байсан ху­виа эзэмших бололцоо нь бүрд­сэн.

Гэтэл 10 хүрэхгүй жи­лийн дараа 180 хэм эргээд “төр уул уурхайгаас болж өгвөл хувь эзэмшихгүй байх” талаар ярьж байгаа нь хачирхалтай. Төр аж ахуйн ажлаас холхон байсан дээр гэдэг уг нь үнэн л дээ. Гэвч иргэдээ утопи мөрөөдөлд оруулсан “Азийн Катар” төс­лөө хэрхэх вэ. Нэгэнт ингэж бай­гаа бол “Өмнө нь бид худ­лаа ярьж байсан юм аа” гэх юм уу “Бид хийх гээд чад­сангүй, биелсэнгүй” гэж хү­лээн зөвшөөрөөд дараагийн сон­гуульд шинэ төлөвлөгөөгөө та­нилцуулах хэрэгтэй. Төрийн эрх гарт нь байдаг гэдэг үнэн бол ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явах нэг зам байна. Ард иргэд ядаж л хий хоосон юмны араас явахгүй, нүд нь нээлттэй байх эрхийг эдлэх ёстой л доо.

Сөрөг хүчин яагаад дуугүй өнгөрөв

УИХ тогтоолын төслийг батлах явцад сөрөг хүчин таг дуугүй өнгөрсөн. Уг нь Ц.Нямдорж гишүүн энэ талаар хамгийн чанга үг хэлэх ёстой хүний нэг. УИХ 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын төсөл баталж, 39 ордыг хамруулахад Цагаан суваргын орд 10 дугаарт жагсч байжээ. “Цагаан суварга    Зэс, молибдени    Дорноговь, Ман­дах    Улсын төсвийн хөрөн­гөөр хай­гуул хийсэн бөгөөд хувийн хө­рөнгөөр нэмэлт хай­гуул хийж байна” гээд цагаан дээр ха­раар биччихэж.

Цагаан суваргын зэсийн ор­дод 1965-1967 онд эрэл үнэл­гээний ажил, 1974-1977 онд урьд­чилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын аж­луудыг улсын төсвийн хө­рөнгөөр хийж, 1984 оны гурав­дугаар сарын 31-ний өд­рийн Геологи, уул уурхайн үйлд­вэрийн яамны Шинжлэх ухаан, тех­никийн зөвлөлийн хурал­даа­наар нөөцийг хүлээн авч бай­жээ.

Энэ баримтыг үндэслэн Стра­тегийн ордод бүртгэж ав­сан байна. Энэ тогтоолыг Ц.Ням­дорж баталж гарын үсэг зур­сан байдаг. Цагаан суваргыг хувийн хэвшилд найр тавьж өгч болохгүй гэдгийг сөрөг хүчний дарга нар мэдэж байсан ч дуугүй өнгөрлөө. Үүний цаана тохироо явагдсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

Төр хувь эзэмшсэн бол Цагаан суварга ашиглалтад орохгүй байсан уу

Зарим эх сурвалжийн баталж байгаагаар, МАК Цагаан су­варгын ордод хийсэн хөрөнгө оруулалтын ихэнхийг зээлээр бүрдүүлсэн. Бас төр хөрөнгө оруулахгүйгээр шууд 34 ху­вийг эзэмшчихвэл хөрөнгө оруу­лагч, зээлдүүлэгчид са­наа­гаа өөрчлөх байсан гэнэ.

Товч­хондоо Төр хувь эзэмшсэн бол Ца­гаан суварга ашиглалтад орох­гүй байсан гэсэн ойлголтыг төрүүлэх гэсэн бололтой. Магадгүй, хөрөнгө оруулагчдын зүгээс шахалт дарамт байсан л биз. Гэхдээ, Монголын хууль тогтоомж, дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөд орж ирсэн хөрөнгө оруулагч л бидэнтэй тогтвортой хамтран ажиллаж чадна. Харин дарамталж, “Гарч явлаа, болилоо” гэж айлгадаг хөрөнгө оруулагчид хэзээ ч хань болохгүй.

Улс төрийн голлох хоёр намыг нь буулгаж авч, зарчмаас нь ухраасан тэд цаашдаа жижиг сажиг зүйл дээр бүр ч эрэмгий хандах нь тодорхой. “Тийм том асуудалд буулгаж болсон юм, энэ зэрэг дээр гайгүй байна” гээд л үзээд байх биз. Тиймээс бид “Монгол гэдэг чинь хэдэн улстөрчид л байгаа юм” гэсэн ийм этгээдүүдийг өөхшүүлэхгүй байхын тулд эхнээсээ зөв жишиг тогтоох ёстой юм.

Төр хувиа эзэмших үү

Бас нэг асуулт. Төр хувиа эзэмшихийг хүсэх үү. Хэрвээ Цагаан суваргад хувь эзэмшье гэвэл 350 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Ийм боломж “Эрдэнэс Монгол” компанид байгаа юу. Миний мэдэхээр л манай улсын төсөв сүүлийн хэдэн жил илүүдэлтэй гараагүй.

Харин ч жил болгон алдагдалтай гардаг. Алдагдал бол ирээдүйгээсээ зээл тавьж байгаа гэсэнтэй агаар нэг зүйл. Ирээдүйд илүүдэлтэй гарсан ч өмнө аладагдалтай баталж байсан хөрөнгөө нөхөх ёстой. Тэгэхээр Цагаан суварга дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээ ойрын 10-20 жилд “0” байх магадлал өндөр.

Үнэхээр харамсалтай. Боломж байхгүй бол төр бусад 39 ордоосоо хувь эзэмшихийг хичнээн хүсээд яах билээ. Цагаан суварга дээр 350 сая ам.доллар гаргах хэрэгтэй болж байна. Үүнийг дундаж гэж үзвэл бусад “Эрдэнэс Монгол” 39 орд дээр 15 тэрбум ам.доллар төлж байж бүх ордынхоо 34 хувийг цуглуулах нь. Энэ бол үнэнийг хэлэхэд энэ зуундаа ч бүтэхгүй. 

Монголын төр байнга л бус­даас царайчилж, илүү харж, билүү долоож явах тавилантай гэж үү. Эсвэл төрийн толгойд гарсан хэдэн болдоггүй нөхдүүд тийм байлгах гээд байна уу.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-02 02:55:47
    Tor huvi ezemsheed yamarch ashig baihgyi ni oilgomjtoi baigaa, tatvaraa l sain avch baival boloo, ene hel am hiigeed baigaa uls torchid bol oorsdod ni naaldah y...
  • ard 2014-07-04 15:09:19
    Nomtoibayar busad 75 yamaaniihaa amand tuurtel ni $ chihchihej dee. xaxaxaxa
  • IRGEN 2014-07-04 12:20:25
    UDAHGUI NEG YUM BOLNOO. TEMTSEL BOSLOGO.
  • mak 2014-07-04 05:48:56
    Mymtaishir-t huvd ni egsen emch bish shuu dee. Gazriin doorhi bayalag ard tumnii emch bolohoos , heseg lyuvarchigiin emch bish
  • зочин 2014-07-04 04:03:45
    Нямтайшир Номтойбаяр 2 хахаж үхдэггүй юм байхдаа бусад нь ч бас яагаад таг дуугүй байгаад байнаа
  • иргэн 2014-07-04 02:37:26
    Яаж ч бодоод санаанд багтамгүй юм. Газрын доорх баялаг чинь Монголын ард түмний өмч биздээ.