Нийслэлийн “Иргэний танхим”-нд илтгэл, хэлэлцүүлэг тогтмолжино
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн “Иргэний танхим”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

НИТХ-аас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачилгыг хүлээн авах, тэдний саналыг нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэний танхим”-ыг 2012 онд байгуулсан. Харин сүүлийн 2 жил танхимын үйл ажиллгаа доголдсон гэж Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин хэллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн иргэний танхимыг бид цаашид тогтмол ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргах хэрэгтэй. НИТХ-аас гаргах томоохон журам, шийдвэрүүдийг иргэний танхимаар хэлэлцүүлж, иргэдийн саналыг авах хэлбэрээр танхимын үйл ажиллагааг тогтмолжуулна. Нийслэлийн иргэдийн оролцоог бүрэн хангахын тулд зөвхөн нэг л удаа хэлэлцүүлэг зохион байгуулаад өнгөрөх биш өдөр бүр танхимын дэргэд нээлттэй утас ажиллуулах, онлайнаар холбогдох зэргээр иргэдийн оролцоог хангаж, авсан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа эргэн мэдээлдэг байх тогтолцоог бүрдүүлнэ” гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах юм. Тиймээс 8 дугаар сарын 8-наас эхлэн Нийслэлийн иргэний танхимд энэхүү хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдээс санал авахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.