Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүүг буурууллаа
Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипо­­текийн зээлийг олгож эхэлсэн.

Ингэхдээ ипотекийн зээ­лийн хүүг жилийн 8 (+/-1) хувь байхаар тогтоосон. Харин өнгөрөгч бямба гарагт болсон Засгийн газ­рын хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7 хувь байхаар нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Ингэснээр орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулж, тэд­­­ний амьдрах нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шил­жин ирэгсдийн хөдөл­гөө­нийг сааруулах чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон ами­­ны орон сууцыг ч энэ хө­төлбөрт хамруулахаар шийд­­вэрлэсэн байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.