Н.Түвшинбаяр “Чингис хаан”  Гран-прид зодоглохгүй
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Чингис хаан” гран-при жүдо бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа спортын цогцолборт өнөөдөр 11:00 цагт эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнээр олимпийн эрхийн оноо олгодог учир олон орны тамирчид хүрэлцэн ирж оролцдог билээ. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Япон, Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, ХонгКонг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин, Сингапур, Иран, Венесуэл, Швейцар, Украйн, Турк, Бразил, БНХАУ, Португаль тэргүүтэй 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Түүнчлэн  Лондон 2012 зуны олимпийн наадмын медальт хэд хэдэн бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна.  Тэдний дунд  МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаярыг ялж алтан медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Т.Хабулаев байгаа аж. Харин манай олимпийн аварга, Н.Түвшинбаяр энэ удаагийн тэмцээнд гэмтлийн улмаас оролцохгүй болжээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат хэллээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.