Жүжигчин Г.Ундармаа хөл нь газар хүрэхгүй баярлаж явна
Монголын хошин ур­лагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олсон жүжигчин, Соёлын тэр­гүүний ажилтан Г.Ундармаа тайзан дээр гарахаасаа ил­үүтэй хүмүүн­лэгийн үйлсэд хамаг л цаг заваа зориулж яваа билээ.

Тэрбээр “Итгэлийн тан­хим” төслийнхөө хүрээнд эмнэл­гүүдийн хүлээл­гийн тан­химыг шинэлэг өнгө төрхтэй болгон тохижуулж байгаа юм. Тодруулбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим-Хүүхдүүдэд” ажил нь 80 гаруй хувьтай явагдаж байгаа аж.

Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа “Миний сайхан сэтгэлийн хариуд “Сарнайх гоёлын студи”-ийн хамт олон гурван сая төгрөг хандивласан. Түүнчлэн “Goo Bayan Health” компанийн гурван найз бүсгүй уг төсөлд 10 сая төгрөг хандивлалаа. Тэгсэн чинь саяхан Итгэлийн танхимаар үйлчлүүлэх хүүхдүүдэд зориулж Америкаас хүүхдүүдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, сэтгэхүйг хөг­жүүлэх олон гоё тоглоомуудыг ирүүллээ” гэжээ.

Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэж үг бий. Ямартай ч хошин урлагийн авьяаслаг, чадварлаг бүсгүйчүүдийн нэг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа хөл нь газар хүрэхгүй баяртай яваа гэнэ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ялгуун 2018-12-03 12:56:38
    Их сайн хүн ш дээ
    122.201.24.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрка 2014-07-09 03:19:11
    Сайхан үйлс хийж байгаад баяр хүргэе. Цаашдын ажилд ньамжилт хүсье.
    202.55.180.162
    Мэдэгдсэн Хариулах
  • sainaa 2014-07-04 03:01:55
    мундаг байнаа ундармаа. хүн ийм байж л өөрөө өөртөө сэтгэл хангалуун амьдарч чаддаг юм даа. ухаалаг сайхан бүсгүй шүү.
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • aagii 2014-07-04 02:55:20
    Ундармаа чамайг би дэмждэг шүү. Чамд ажлын амжилт хүсье
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах