Н.Удвал сайд аа, дөнгөж төрсөн нярайн гарыг хугалж амийг нь егүүтгэчихлээ
Н.Удвал сайдаа энхийн манаанд зогсдог гэх эрлэгийн элч нарын чинь буруутай үйлд­лээс болж хорвоод төрж буй бяцхан үрс ээлж дараа­лан эндэх боллоо.

Өөрөөр хэлбэл эмч нар ажилдаа хариуцлагагүй ханд­саны улмаас ширхэг будаа зүүний үзүүр дээр тогтосон лугаа адил хүмүүн заяаг олж төрсөн нялх үрс ийнхүү эндэж байна.

Ийн хэлэхийн учир нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 06-нд төрсөн ня­райгийн гар нь хугарсны улмаас амь нас нь энджээ. Тус эмнэлэгт амаржи­хаар очсон Б гэх эмэгтэй таван кг жинтэй хүү тө­рүүл­жээ. Уг нь түүнийг төрөх үед ар гэрийнхэн нь бо­лон өөрөө кесерво хагалгаа хийлгэе гэх хүсэлтийг удаа дараа эмчлэгч эмч болон эх баригчдаа тавьжээ. Гэтэл тэд “Чи өөрөөрөө төрөх боломжтой” хэмээсээр өө­рөөр нь төрүүлж хүүхдийг нь хүчээр татаж гаргах явцдаа гарыг нь хугалж, гэмтээсэн аж.

Тиймээс Б-гийн ар гэрийнхэн ийм том ургийг өөрөөр нь төрүүлж нярайн аминд хүрсэн гэж үзэж хариуцлага алдсан эмч на­рыг цагдаагийн бай­гуул­­­­лагад шалгуулахаар гом­дол гаргасан байна. Ер нь сүүлийн үед эмч нарын хариуц­­лагагүй үйлд­лээс болж эх болон нярайн эн­дэгдэл газар авсаар байгаа.

Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн эмч, сувилагч нар ажилдаа хариуцлагагүй хандаж, дөн­гөж төрсөн нярайн биеийг халуун усаар түлсэн хэрэг гарч байсан. Тэд нярайг түлчихээд хоёр цаг гаруй ямар ч эм­чилгээ хийгээгүй хэрнээ бид энэ хэрэгт ямар ч буруугүй хэмээн мэлзэж байсан.

Иймэрхүү жигшил, зэ­вүүцэл төрүүлсэн хэргүүд ар араасаа цуварч эхэлснээр “Энхийн манаанд зогсдог” эмч нар маань эрлэгийн элч мэт санагдах болсныг нуух юун. Энэ мэт эмчийн тангарагаа умартсан хэнэг­гүй нөхөд эрүүл мэндийн салбарт хэдий болтол хүний амь насаар тоглосоор байх вэ.

Өвдөж зовсон хэнбугай ч, өмнө нь царайчилж зогсох ёстой гэж ойлгодог эмч нарын хатуу сэтгэл, авлигад идэгдсэн арчаагүй байдалд цэг тавих цаг нь болсон гэдгийг ард түмэн Эрүүл мэндийн сайдад дуулгасаар байгаа.

Энэ хэргийн талаар сур­валжлан хүргэх болно.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turuu 2014-08-17 14:31:53
    Удвал сайн дураараа огцрооч. Суудлаасаа зуураад байх юм. гадны улс оронд ганц Но гарахад өөрсдөө огцордог. Мөнгөнөөс зуурсаар............. Ичиж амьдраасай
  • ррррррррррррррр 2014-05-15 19:43:07
    эруул мэндийн сайдыг огцоруулаач эээ
  • irgen 2014-05-14 00:26:31
    emch nar ih hund surtaltai bi 3 jilin omon 9sartai jiremsen bhda ehs toruuled turgen duudsan yum turgeni emch anhni tuslamj uzuulegui shuud avch yvsan manaid bhda utasar yriad emneleg hurttel utsara yrij bsan terch yahav manaih hanuul duurgin14horond b
  • Удвалд 2014-05-13 06:31:05
    Энэ хэдэн эмч нэртэй хүнэнцэрүүд чинь түмний үрсийг яаж ингэж тамлаж чадаж байнаа Удвал гуай, гаднын улс төрчдөөс суралцаач. Усан онгоц сүйрч, олон хүний амь эрсэдлээ, үүнийг урьдчилан сэргийлж таслан зогсоож чадсангүй гээд улсынх нь Ерөнхийлөгч нь огцорч
  • хэ хэ хэ 2014-05-13 00:43:41
    Удвалдаа байдаг юм уу, улс төрдөө байдаг юм уу, эрүүл мэндийн салбар сөнөж гүйцлээ дээ ... Хоёрын хооронд ийм эрүүл мэндийн салбартай байснаас бүр устгачихвал төсөвд ч хэмнэлттэй, ард түмэн ч байгалийн шалгарлаар эрүүлжинэ, төрд ч "Нүдэн балай чихэн дүлий
  • tuul 2014-05-12 15:49:14
    ene emch nar arai dendyy zowhon mongotei l hynd yilchilene yadyyhan tsalingaasaa sar byr tolj baigaa daatgal utgaa alldlaa udwal saigtan bair suuria yaaaaaag ene asuudal deer irerhiilj emch naraa tangarag esoor ni ajiluulj chadahgyi l dee iim saidtai baih
  • ganaa 2014-05-12 12:39:40
    zarim eh barigch emch nar uur utsaartai bdag ym bilee.achaallaa diilehgvi zogsoo zaigvi vrs maan mendleed l.ulsiin 1-r emlegin eh barigch Badamhand emchdee torohdoo bayarlalaa gej helj chadaagvi hariltsaa saitai hoorhon emch bnale
  • ganaa 2014-05-12 12:39:40
    zarim eh barigch emch nar uur utsaartai bdag ym bilee.achaallaa diilehgvi zogsoo zaigvi vrs maan mendleed l.ulsiin 1-r emlegin eh barigch Badamhand emchdee torohdoo bayarlalaa gej helj chadaagvi hariltsaa saitai hoorhon emch bnale
  • Эмэгтэй 2014-05-12 08:24:33
    Удвалаа, таныг сайд болсноос хойш хичнээн эхчүүд нулимсаа урсгаж байна даа. Сайн дураараа ОГЦРОХ болоогүй юу?
  • zochin 2014-05-12 04:14:51
    Emch nariin medleg chadvar, ajliin hariutslaga uneheer sul gehed denduu sul bna. eruul mendiin salbar avligad avtsan tanil tal heel hahuul gazar avsan ene ni deer door ali ch tuvshind ni ilerhii bga ard tumnii eruul mendiin salbart itgeh itgel aldarch bna
  • hun 2014-05-12 01:39:53
    huuhed 3-5kg jintei turuh n heviin gdeg ternees iluu jintei eruul saruul tursun huuhed bj l bdag.erchuud uursduu hun dotroo teej uzjiheed olon yum yrival taarna chamaig turuhud chn ehiig chn hun ingej doromjlood gariig chn hugalaagui chinii huuhdiig turuh
  • БАТАА-Д 2014-05-12 01:25:11
    Удамшлын сахартай хүний хүүхэд бас хэт том төрдөг юм. Өөрөө бас хэт туйлшраад хэрэггүй.
  • Irgen 2014-05-12 01:15:09
    Emch nariig havtgairuulj doromjlohoo bolioroo muu durakaa, emch nar baihgui bol tegeed bur yahiin ? Aragaa tusheed turuh uu!!!
  • nyam 2014-05-12 01:01:06
    Ураг их том байх нь эх, хүүхэд 2-т хоёуланд нь эрсдэлтэй гэдгийг бүх эмэгтэйчүүд мэдэж байх хэрэгтэй. Тиймээс жирэмсэн байх даа л идэж уух зүйлдээ анхааралтай хандаж идэвхитэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй шүү гэдгийг нийт охид эмэгтэйчүүддээ зөвлөж байна.
  • mgl 2014-05-12 00:46:27
    Unen uu?
  • hi 2014-05-12 00:40:51
    ur chadwar medleg muutai emch naraar mongol dvvrsen
  • Bataad 2014-05-12 00:39:29
    HUzvaa chi mongol ehiig gahai shig gedeg zevuun pi3da vee. chinii gariig hugalsan ch bagadana ingej helsenii tuluu
  • mmmm 2014-05-12 00:39:15
    ene emch nar gej malnuud
  • bataa 2014-05-12 00:22:55
    tiim uu
  • Батаа 2014-05-12 00:22:18
    Эмч эмнэлгийн ажилтаны буруу гэхдээ яагаад шахуулж байгаа гахай шиг 5 кг хүүхэд төрүүлхээр их суув энд хувь хүн бас буруутэй бүгдийг бас эмнэлэг даахад хэцүү