Гиннесийн номонд уран нугаралтаар бүртгэгдэх болзол хангалаа
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадам зохион байгуулагдаж байна. Энэхүү наадмын хүрээнд өнгөрсөн өдөр Чингисийн талбайд 420 уран нугараач нэг дор нугарлаа.

"Уул усны домог" уран нугараачдын фестивальд 4-59 насны  420 уран нугараач оролцож нэгэн зэрэг нугарав. Энэхүү үйл ажиллагааг Гиннест бүртгүүлэх зорилгоор "Шинэ цирк" төвийн захирал Д.Зоригт, "Х roses" уран нугаралтын студийн захирал Т.Буд нар  циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулжээ. Тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажилласан байна.

Тэрбээр “Дэлхийд Монгол улсаа сурталчлах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг нийслэлдээ татах, ирсэн зочдод үзүүштэй үзүүлбэртэй байх зэргээрээ Монгол уран нугаралт бол хөөмий, уртын дуу, морин хууртай эн зэрэгцэх баялаг юм. Тиймээс бид Даншиг наадмын үеэр Монголын 420 уран нугараач зэрэг оролцсон “Уул  усны домог” тоглолт хийхээр шийдэж, бэлтгэж өнөөдөр амжилттай зохион байгуулж чадлаа” хэмээв.

Тоглолт нийт нэг цаг 30 минут үргэлжлэв. Ийнхүү Монголчууд Гиннесийн номонд уран нугаралтаар бүртгэгдэх болзол хангалаа.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • enkh-uliral 2016-08-09 11:17:16
    Tiimee bid chadaj ih beltgel hiisnii hucheer. Bur nuuren deer ni bi gartsan bn shuu
    59.153.114.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-09 09:52:42
    уян налархай удам сайт хаад хатадын үр сад мундаг байнаа гоё байна амжилт хүсэе
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Ariun 2016-08-09 01:09:39
    Mundag bid hiij chaddag zuilee delhiid tanuilah l heretei
    119.214.65.40
    Мэдэгдсэн Хариулах
  • аниа 2016-08-07 17:12:25
    ямар мундаг юм бэ? санаачилсан болон хэрэгжүүлсэн чадварлаг нугараачиддаа талархал илэрхийлье
    202.9.40.204
    Мэдэгдсэн Хариулах