“Цэвэр агаар сан”-гийнхны идэж уусан мөнгө таван тэрбумаас их
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж энэ хэрээр тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэвч агаарын бохирдол буурах нь бүү хэл жил ирэх бүр нэмэгдэх болсон. Чухам юунаас болоод мөнгө зарцуулах тусам  утаа өсөөд байсан нь олны гайхширлыг төрүүлдэг. Тэгвэл төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэхээр мөнгө авсан албан тушаалтнуудтай холбоотой байсан нь эхнээсээ батлагдаж байна. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Цэвэр агаар сан”-гийн мөнгийг хариуцсан албан  тушаалтан нь өөрийнхөө доогуур албаныхантайгаа нийлж завшдаг нь нэгэнт тодорхой болсон билээ. Тэд хийсэн хэрэгтээ ялаа үүрч байгаа.

Гэхдээ тэдний идэж уусан мөнгө таван тэрбум төгрөгөөр тогтохгүй гэдэг нь бараг тодорхой болж байгаа аж. Учир нь “Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой Н.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс сангийн мөнгийг илүү хэмжээгээр хувийн компаниудад шилжүүлээд буцааж оруулалгүй хувьдаа авдаг байсан байж болзошгүй хэргийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар  нууцалж байгаа аж. 2012 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах “УС-15” орчмыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажлыг гүйцэтгэхээр “Набсон” хэмээх компани шалгарчээ.

Ингээд тус компанид хийх ажлынх нь мөнгийг шилжүүлэхдээ техникийн хяналт тавих төсвийн хөрөнгийг хамтад нь шилжүүлсэн байна. Ингээд хоёр хоногийн дараа техникийн хяналт тавих мөнгийг хамтад нь шилжүүлсэн тул буцааж бэлнээр олгоно уу хэмээгээд мөнгийг бэлнээр гаргуулж авсан аж. Хэрэг явдал эндээс эхлэлтэй. Учир нь техникийн хяналт тавих компани хуулийн дагуу бол өөр компани байх ёстой гэтэл “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх гарын үсэг зурж нягтлан Н.Хулан гүйлгээг хийж гаргасан байна.

Одоогоор энэхүү Набсан хэмээх компаниас бэлнээр гаргуулж авсан мөнгөө хэрхэн зарцуулсаныг хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Ийм үйлдэл хэд хэд давтагдсан байж болзошгүй гэнэ. Тэгэхээр “Цэвэр агаар сан”-гийнхны  улсын хөрөнгийг идэж уусан хэмжээ таван тэрбумаас их байх  нь ойлгомжтой байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-12 05:37:36
    Цэвэр агаар сангийн дарга байсан Хүрэлсүхээр гаргасан хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар улам бүр баяжчихсан энд тэнд үл хөдлөх хөрөнгө худалдаж аваа...
    66.181.168.200
    Мэдэгдсэн Хариулах
  • hotiin irgen howdiin uuguul 2014-05-13 10:34:58
    ene hvrelsvh songuuli bolohoor l hushuutiig yrij manaihaas irj mungu awdag baisan,eniig hen gishvvn bolgoh we tegeed altanhuygiin tataasaar ene gazriin darga bolood l mashinaa 570 bolgood l nuuts amrag tai bolood l tenegteed baisan yum odoo bolohoor uuruu
    202.179.15.229
    Мэдэгдсэн Хариулах
  • uugana 2014-05-12 22:48:03
    Ymar aimaar yum be xurelsuhiig sain shalgah xeregte bnaa
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-05-12 15:51:41
    Шоронд хийгээд яах вэ дээ хэдэн жил суугаад аль эсвэл өршөөл энэ тэрээр нь гараадл ирнэ тэр завшиж идсэн мөнгийг нь заавал авах л хэрэгтэй ш дээ балайр юмнууд арай ч дээ шудрага юм гэж байхгүй юмаа...................
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
  • догсом 2014-05-12 13:42:45
    хүрэлсүх шиг хүн дүлий хэлгий ховдынх билүү миа хүнийг дарга цэрэг болгоод бишээ. хүрэлсүх ийн улс төрч дарга энэ тэр гэж юү байх вэ. Хүрэлсүх дарга бол би хаан бна. Мал минь наанаа хат.
    103.26.194.36
    Мэдэгдсэн Хариулах
  • buugiib 2014-05-12 13:36:40
    Цэвэр агаартай болгоод аль гэсэн хувьдаа туучихжээ. Хэхэхэ Одоо тэгвэл хордож байгаа хүүхдүүдийн агаар цэвэршүүлэлгүй мөнгийг нь хувьдаа авсан нөхдийг ТЭЦ 4-н яндан луу тонгойлгоод нэг хэсэг байлгавал яасын.Ер нь энэ луйварчид нээрээ болохоо байлаа шүү .
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin 2014-05-12 11:42:49
    Tsadaj hanahaa medehgvi snunaluudiin vr hvvhed n cn dee.eh n Heer alag bol...........
    103.26.194.19
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-12 11:16:07
    altanhuyagiig shalgaachee.ter holbootoi .elbegee shudraga l baildaa
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-12 10:36:42
    даанч дээ өөрсдөө ч гэсэн утаанд хордож байгаа ш тэй уушигны өвчнөөр үхэх шийтгэл ноогджээ тэр хүмүүст
    103.26.194.5
    Мэдэгдсэн Хариулах
  • дархан 2014-05-12 04:24:12
    наадуулыгаа сайн шалгаад шоронд нь хийгээчээ. ард түмэн ингэж ядуурч байхад албан тушаалаа ашигладаг төрийн албан хаагчдыг шорон руу илгээх хэрэгтэй.
    103.254.120.242
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch  2014-05-12 01:04:41
    100 ailiig yaraltai nuulge!!!! hotiin bohirdliin 50% 100 ailiin utaa, toosnoos bolj baigaa shuu!!
    103.26.194.26
    Мэдэгдсэн Хариулах