Монгол гутлыг зүү ороох оёдлоор зургаан сар хийдэг
Сонгинохайрхан дүүрэгт төсөл хөтөлбөрт хамрагдаж, зээл авч жижиг дунл бизнес эрхлэж байгаа иргэдтэй уулзаж, тэдний бүтээлтэй танилцлаа. Тус дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нь нийтдээ зургаан төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Эзэнтэй Монгол хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байрыг дэмжих, Хөдөлмөрт бэлтгэх, 40-өөс дээш насны иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аж ахуйн эрхлэлтийн, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ гэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм байна.
 
Энэ оны хагас жилийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 140 төсөл хүлээн авч 65 төсөл шалгарчээ. Энэ хүрээнд 73 шинэ ажлын байранд 70 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 500 сая төгрөг хувиарлагдаж 13 төсөл шалгарч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Харин энэ онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр нэг тэрбум 500 сая төгрөг хувиарлагдсан бөгөөд зээл авах хүсэлтэй бичил үйлдвэрлэл эрхлэгчийн зээл хүссэн матеиарлыг өнгөрсөн зургадугаар сарын 16-30-ийг дуустал 110 төсөл хүлээн авчээ.
 
Энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдсан Д.Цэрэндолгортой уулзлаа. Тэрээр “Сонгинохайрхан дүүргийн XV хорооны 20 дугаар байранд арьсан эдлэл болон оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Дээрхи төсөлд хамрагдаж нэг сая төгрөгийн дэмжлэг авсан юм байна. Тэрээр хэлэхдээ “манайх арьс ширээр цүнх түрийвч, бүс зэргийг үйлдвэрлэж байгаа. Мөн жуулчид зориулсан гар урлалын бүтээлүүдийг үйлдвэрлэдэг. Ер нь нэг үеэ бодоход жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэдийг төр дэмжиж байгаа. Тоног төхөөрөмж сайтай бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай иргэд үндэсний бүтээгдэхүүнээ болон арьс ширэн эдлэлийг нэлээд сайн хэрэглэдэг болсон. Зуны улирал болон жуулчид ирсэн үед бүтээгдэхүүний борлуулалт сайн байдаг” гэсэн юм. Арьс ширээр хийсэн эдлэлийн борлуулалт өвлийн улиралд сайнгүй байдаг аж. Ер нь нэг үхрийн арьснаас гурван цүнх л гардаг юм байна.
 
Харин “Сүүтэй хайрхан” ХХК 50 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг авчээ. Тус зээл нь таван жилийн хугацаатай. Зээлийн хүү бага учраас бидэнд нэлээд дэмжлэг болж байгаа гэдгийг тус компанийн захирал Б.Эрдэнэпүрэв хэлсэн юм. Авсан зээлээрээ эргэлтийн хөрөнгө буюу түүхий эдээ авдаг тухай ярилаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа нь хуванцар хоолой үйлдвэрлэж байгаа бөгөөд уг хуванцар хоолойн гурван давхар үетэй. Одоогийн байдлаар таваас зургаан хүнтэй үйл ажиллагаа явуулж байв. Уг бүтээгдэхүүн нь зах зээлд нэлээд хямд үнээр борлуулагдах бөгөөд түүхий эдээ Солонгос улсаас оруулж ирж байгаа юм байна.
 
Зүү ороохоор оёсон монгол гутлыг худалдаанд гаргаж эхлэв
 
Энэ онд аж ахуйн эрхлэлтийн хөтөлбөрт 242 төсөл хүлээн авч 61 төсөл шалгарч 90 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 90 ажлын байрыг бий болгожээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд ХЭДС-ийн 73.5 төгрөгий хөнгөлтэй зээлийг Төрийн банкаар дамжуулан олгож, 62 ажлын байр шинээр бий болгосон байна. Төсөлд хамрагдаж хоёр сая төгрөгийн дэмжлэг авсан Д.Алтантуяатай уулзахад гэр бүлээрээ сонирхлын журмаар монгол гутал хийж байсан. Харин үүнийг үйлдвэр болгох зорилгыг хоёр жилийн өмнө тавьсан. Гэвч бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн хүндрэл байсан. Харин дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст өгсөн төсөл дэмжигдэж хоёр сая төгрөгийн зээл авсан.
 
Энэхүү мөнгө бидэнд маш их дэмжлэг болсон. Долоон хүнийг ажлын байраар хангаж үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн гурван хүн гэрээрээ гутлаа хийж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч ажиллаж байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эхэлсэн. Монгол гутал хатуу оёдолтой байдаг учраас эхний сардаа 15 гутал гаргах зорилготой ажиллаж байгаа” гэв. Тус үйлдвэр нь том хүний болон хүүхдийн монгол гутал, булчингийн даруулга, оймсны хараа зэргийг үйлдвэрлэж байгаа аж. Мөн хамгийн анхаарал татаж байсан гутал бол зүү ороохоор оёж байгаа монгол гутал байсан юм. Тус гутлыг зургаан сарын турш оёдог юм байна. Энэхүү зүү ороохоор оёдлоор оёсон гутлыг дээр үед хошуу ноёноос дээш цолтой, төрийн алба хашдаг хүмүүс өмсдөг байсан ажээ.
 
Иймээс Д.Алтантуяа зүү ороохоор оёсон гутлыг хийхийн тулд түүх болон зургийг нэлээд судалсан юм байна. Тус үйлдвэрт иргэд багагүй их захилга өгдөг гэлээ. Үйл ажиллагаа эхэлснээс хойш 850 мянган төгрөгийн захиалга авсан аж. Үйлдвэрлэж байгаа гутлаа зах зээлд 180-400 мянга төгрөгийн хооронд худалдаалдаг бол, зүү ороох оёдлоор оёсон гутлаа 3-5 сая төгрөгөөр худалдаалж байгаа аж. Энэхүү төсөл хөтөлбөр хамрагдаж, дэмжлэг авсан иргэд зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэхийг эрмэлзэж байна.
 
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naraa 2017-10-12 12:22:04
    uneheer goy um bn
    43.242.243.211
    Мэдэгдсэн Хариулах