ХААИС-ийн захирал Б.Бямбаад холбогдох хэргийг шүүх үндэслэлгүйгээр цагаатгажээ
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нь сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригдсан 3 давхар дутуу гүйцэтгэлтэй 334,924,491 төгрөгний төсөвт өртөг бүхий барилгыг, өөрийн удирдлаганд ажиллаж байсан дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гэрээ  материал бүрдүүлж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэн сургуулийн санхүүгээс мөнгөө “Химон констракшн”, “Ариун ар” ХХК-ниудын дансаар болон өөрийн жолоочоор ажиллаж байсан Б.Болдбаатарын цалингийн дансаар гаргуулан нийт 808 000 000 төгрөгийг авч, Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр 2012 оны 12 дугаар сард сургуулийн хөрөнгөнд үндэслэлгүй бүртгүүлжээ.

Ийнхүү тус сургуульд онц их хэмжээний буюу 808 000 000 / найман зуун найман сая / төгрөгний хохирол учруулан, сургуулийн хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхээс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Бадарчийн Бямбаа, Цэрэндоржийн Амарсайхан, Батсүрэнгийн  Болдбаатар, Дэлгэрхүүгийн Янжмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзэж цагаатгасан шийдвэр гаргасныг хуульчид үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ажээ.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-04 14:21:42
    ХА ХА Ха.
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах