Долларын ханшийг буулгах арга юу байна
Амралтын өдрүүдэд ам.долларын ханш 1818 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн зунаас хойш долларын ханш савалгаатай бөгөөд төв банкны зүгээс хаврын бүтээн байгуулалт ихэсч байгаатай холбоотойгоор ханш өсч буй хэмээн тайлбарлаж байгаа.

Энэ жил ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан том төлөвлөгөө биелэлээ олохгүй нь бололтой. Ам.долларын төгрөг­тэй харилцах ханш гүйцэг­дэхээргүй “хурдалж” Мон­голын ард иргэд хөлд нь чирэгдэх нь холгүй өдөр шөнийг өнгөрөөж байна.  Долларын үнээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ ханданд гарч өргөн хэрэглээний үнэ өсөх боллоо.

Бид яагаад ийнхүү харийн гүрний мөнгөн тэмдэгтийн ая талыг харж амьдрах болов. Мэдээж идэж, уух өмсөж хэрэглэх гээд бүх л зүйлээ импортоор авч байгаад ха­маг учир байгаа юм.

Нө­гөө талаараа манай улсын экспортын орлого, хөрөнгө оруулалтын хэм­жээ буурсан нь ам.дол­ларын ханш өсөхөд голлон нө­лөөллөө гэдгийг эдийн засагчид, албанынхан чи­­хэнд хоногштол ярьсаар бай­гаа ч юу хийж чадахгүй барьц алдаж байна.

Хуулиар Монголбанк валютын ханшийг тогт­вор­той байлгах үүрэг хү­­лээ­сэн. Тэд валютыг тогт­вор­той байлгахын тулд долоо хоног бүрийн мяг­мар, пүрэв гарагуудад га­даад вадютын дуудлага худалдаа хийдэг.

Өнгөрсөн сарын эхээр хуралдсан  Мон­гол­банкны Мөнгөний бод­логын зөв­лөлийн шийд­­вэрээр арил­жааны банкуудыг гадаадын зах зээл дээрээс хөрөнгө бос­го­сон тохиолдолд дэмж­лэг үзүү­лэхээр болсон. Мөн УИХ, Засгийн газрын түв­шинд ч гэсэн ам.долларыг царай алдсан хууль тог­тоомж гаргаад ч тусыг эс олоод байгаа.

Хөгжингүй орнууд ам.доллар болон бусад валютын ханшийг өөрийн мөнгөн тэмдэгттэй уял­дуулан барьж чаддаг. Яагаад гэвэл иргэд нь ч, төр нь ч бодлогоор үндэсний үйлд­вэрлэлээ дэмжиж чад­даг учраас ма­найх шиг гадаад валютыг толгой дээрээ гаргадаггүй.

Харин бид ам долларын ханшийг яах буулгах вэ. Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих зорил­гоор 2005 онд сан байгуулж бага хүүтэй зээл гаргаж эхэлсэн ч өнөөдөр тэдгээр зээлдэгчээс үндэсний хэм­жээний томоохон үйлдвэр байгуулагдсан зүйл хараг­дахгүй байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр төрийн зүгээс мөнгөний хэмжээгээ, хүүгээ хэлээд арилжааны банкуудад шилжүүлдэг. Харин арилжааны банкуу­дад тухайн үйлдвэр яаж ажиллах нь хамаагүй зээлээ хугацаандаа төлж байвал болох нь тэр.
Тиймээс үндэс­ний гэх тодотголтой үйлдвэрүүд жижиг, дундаас гарч ирэхгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар хэдийгээр төрөөс олон талын арга хэмжээ авч байгаа боловч тэр нь үйлдвэрлэгчдийнхээ амьд­ралаас хэтэрхий тасархай, яг гардан үйлдвэрлэл эрх­лэгчдэдээ хүрдэггүй, дунд нь төрийн эрх мэдэлтнүүд хутгалдан оролцох бо­ломжтой, хэтэрхий их цен­зуртай, хүнд сурталтай байж чөдөр тушаа болдог нь нууц биш.

Хэрвээ төр нь үндэсний үйлдвэрлэлээ зөв замаар дэмжсэн шиг дэмжиж, ард иргэд нь ч гэсэн худалдан авалтдаа анхаарч микро түвшинд асуудлаа шийдэж чадахгүй бол валютын ханшийн савалгаанд цаашид ч өртөхгүй гэх баталгаа алга. Манай улсын эдийн засаг буруу харсан пирамид хэлбэртэй учраас жаахан ханш хөдлөхөд л ганхаж эхэлдэг. Үүнийг давахын тулд  үндэсний үйлдвэрлэлдээ бяд суулгаж эдийн засгийн шуурганд бэлдэхгүй  тун удахгүй эдийн засгийн мухардалд орж гадны өр зээлэнд орох мөч ойрхон байна.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 999 2014-05-12 09:47:10
    Чонотой нийлсэн нохой гэдэг шиг банктай нийлсэн хэдэн валютын ченжүүдээ эхлээд цэгцэлчих хэрэгтэй. Тэгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн төгрөгөөр арилжаа хийх тухай хатуу хуульчилж өгөх хэрэгтэй БАЙНА. Үнэн шүү яахаараа харийн мөнгөн дэвсгэрт ноёлох
  • ard 2014-05-12 06:04:12
    mongolyn zah zeel deerees ashig olj b.gaa dotoodyn bolon gadaadyn companiud dansaa haana bairshuulj b.gaa bolon undesnii bayachuud, gadny hurungutnuud olson ashigaa medeej gadaad valutaar gadagsh ni gargaj b.gaag uguisgehgui. tedniig shalgah heregtei. mon
  • Э.Аажим 2014-05-12 04:59:25
    Хэнч хамаагүй үгсэн хувалдаж үнэ зохиомлоор нэмдэг замбараагүй асуудлыг таслан зогсоох хэрэгтэй Төр зах зээлийг удирдахгүй ч гэсэн төрийн хяналтаараа зарим асуудалд оролцох хэрэгтэй Үнэ гэдэг чинь хүний хэлсэн зоргоор нэмэгдэж байдаг зүйл биш гарсан зар
  • ккк 2014-05-12 02:33:18
    Тэгээд л долларын ханшийг бууруулах зорилгоор Төв банк нь доллараа салхинд хийсгээд л. Дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой. Тэр баахан халамжийн мөнгийг МАН ард түмний тархийг угаах зорилгоор тараагаад идээд уугаад баагаад дуусгачихсан. Түүнийхээ
  • ккк 2014-05-12 02:29:24
    "ам.долларын ханш 1818 төгрөгт хүрлээ" энэ хэний буруу юм бэ? Энэ Монголчуудын л буруу шүү дээ. Энэ долларын ханш ганц ерөнхий сайдаас хамаардаг юм биш. Өнөөдөр долларын ханшийг өсгөчлөө, бууруулах хэрэгтэй гэдэг хүмүүсийн буруу. Тэд зориуд хүчээр бууру
  • Bayar 2014-05-12 01:23:22
    Setguulchee $ t buruu baihgui sh tee. Mongoliin togrogiin hansh unaad baina. Zov bicheech. Togrogiin hansh unaj bna gej.
  • Akhmet 2014-05-12 01:03:33
    Долларын ханш өсч байгаа нь дан ганц Төв банкны хүсэл зоргоос хамаарах зүйл огт биш. Хамгийн гол нь манай улсын дотоодын үйлдвэрлэл муу, экспорт сул, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байгаатай л шууд холбоотой. Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боох усан