Манай тамирчин Б.Мөнхзаяа 60-р байрт уралдаж байна
Рио 2016 олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Тун удахгүй энэ удаагийн олимпийн наадмын марафон гүйлтийн тамирчид барианд орж ирэх юм. Яг одоо 157 тамирчин уралдаж байгаа бөгөөд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөж байна. Манай тамирчин 1013 дугаартай уралдсан ОУХМ Б.Мөнхзаяа эхний 15 км-ийн дараах байдлаар 50-60-р байрт гүйж байгаа бол ОУХМ Л.Отгонбаяр 90-99-р байрт уралдаж байгаа мэдээлэл байна.

 Марафончид нийтдээ 42 км замыг туулах учиртай. Тэгвэл яг одоогоор толгойн группт уралдаж буй 46 тамирчин 30 км замыг туулсан байгаа аж. Өөрөөр хэлбэл ердөө 12 км-ийн дараа  марафончид гараандаа орж ирэх юм.Тэмцээнийг Этипын хоёр тамирчин өнгөлж байна.

Дашрамд дуулгахад тэмцээний замаас нийт 11 тамирчин гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-14 16:04:10
    унахгүйхэн шиг л бариандаа ороосой билээ.
    202.9.40.173
    Мэдэгдсэн Хариулах