Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ю.Н.Рерих нарын илтгэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт Олон улсын монголч эрдэмтний XI их хурал наймдугаар сарын 15-18-ны өдөр болно. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Ринчен (Монгол ардын аман зохиол дахь “Бэнсний үлгэр” гэдэг зүйл), Ц.Дамдинсүрэн (Монгол хэлэнд орсон төвд үгс), Ю.Н.Рерих (Төвд хэлэнд орсон монгол үг), Ш.Лувсанвандан (Монгол хэл аялгууны учир) нарын Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд хэлэлцүүлсэн илтгэл (дуу хоолойн бичлэг)-ийг Та бүхэнд зориулан хүргэж байна.

Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурлыг анхлан санаачилж, урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж, амжилттай сайн зохион байгуулах их үйл хэрэгт академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв тэргүүтэй эрдэмтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өдгөө Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний их хурал Олон улсын монголч эрдэмтний их хурал болон өргөжиж, таван жил тутамд нэг удаа зохион байгуулах уламжлалтай болжээ.

Улаанбаатар хотноо 1959 оны намар хуралдсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд АНУ, ЗХУ, Польш, Унгар, Финлянд, Энэтхэг, Япон зэрэг 15 орны 40 гаруй монголч эрдэмтэн оролцож, 34 илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэд өөрсдийн үндсэн мэргэжлийн чиглэлээр судалгааны сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэн, орчин цагийн монгол судлалын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.


Б.Ринчен (Монгол ардын аман зохиол дахь “Бэнсний үлгэр” гэдэг зүйл)

Б.Ринчен

Ц.Дамдинсүрэн (Монгол хэлэнд орсон төвд үгс)

Ю.Н.Рерих (Төвд хэлэнд орсон монгол үг)

Ш.Лувсанвандан (Монгол хэл аялгууны учир)

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.