УИХ-ын гишүүн асан Д.Дондог залилангийн хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар явна
Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүн шоронд ордоггүй гэх явган яриа гарсаар удаж байгаа. Амьдралд тохиолдож байдаг болоод л эл явган яриа гарсан нь мэдээж бодит үнэн. Тухайлбал улсад өчнөөн сая төгрөгийн хохирол учруулсан, эрх мэдэлтэй хүмүүс, тэдний үр хүүхэд ямар нэгэн ноцтой гэмт хэрэгт холбогдлоо гэхэд мөнгөөр бүхнийг шийдэж ялгүй шахам мултардаг. Яг үүний нэг жишээ нь УИХ- ын гишүүн асан Д.Дондог гэгч эрхэм.
 
Тэрбээр өнгөрсөн 2008 оны сонгуулиар албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэх хэргээр шийтгүүлэх байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй хэргийг нь дахин «Мөрдөн байцаалтад буцах шаардлагатай» гэсээр өнөөд­рийг хүрсэн билээ. Уг хэргийг шалгаж бай­сан мөрдөн байцаагчид хэ­рэгт холбогдолтой бүхий л зүйлийг нотлох баримтаар цуглуулж Нийслэлийн прокурорт шилжүүлсэн бай­даг. Эл хэрэг эхлээд Нийс­лэлийн шүүхэд харьяалал тогтоолгохоор очоод ийнхүү Сүхбаатар дүүргийн шүүхэд буцаж ирсэн нь энэ аж. Ямартай ч Д.Дондогт холбогдох хэрэг хоёр дахь удаагаа шүүхээс буцаад байна.
 
Товчхондоо тэрбээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа гэсэн үг. Тодруулбал түүнийг Эрүү­гийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж буй юм. Анх түүнд 2009 оны наймдугаар сарын 28-нд эрүүгиин хэрэг үүсгэсэн боловч УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдгээр хаа- цайлуулсаар өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Үүний улмаас бусдад онц их хэмжээний буюу таван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан, олон яллагдагчтай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг алхам тутамд нь зогсоож шүү­хэд хүртэл нөлөөлөх боллоо гэж хохирогчид үзэж буй юм.
 
Тэгээд ч Д.Дондогийг УИХ-ын гишүүн байхад нь энэхүү хэргийн талаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-д хаягласан албан бичиг хүртэл илгээж байсан. Тухайлбал Д.Дондог 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран «Барилга барих газар олж өгнө» хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэ­рэгт холбогдоод байгаа. Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь дагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ.
 
Тодруулбал Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын «А» зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан «Меритон» компанийн удирдлагад «Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна» гэж хэлжээ. Улмаар тус компаниас «Сум бар» ХХК-ийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. «Меритон» компаниас нэг сая гаруй доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ. Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас «Меритон» компанийнхан хохирлоо олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Энэ дунд ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст ажиллаж бай­сан эрүүгийн төлөөлөгч Б.Ариунболд болон өөр нэг ажилтан холбогдон ал­бан тушаалын байдлаа урвуулж, авлига авсан, хүн дарамталсан гэм буруутайд тооцогдоод буй гэсэн юм. Харин гишүүн асан Д.Дон­дог уг хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээдэг юм. Уг нь Д.Дондогийн энэ­хүү хэрэг маш олон гэрчтэй төдийгүй гэрчүүдийн мэдүүлэг ч мөрдөн байцаал­тын явцад үнэн гэдэг нь тогтоогдсон юм.
 
Товчхондоо хууль батлалцаж явсан эл эрхмийг «Онц аюултай гэмт хэргийг зохион  байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн. Энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан» гэх үндэслэлээр буруутгаж буй нь хөдөлшгүй баримт гэдэг. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм. Ийнхүү экс гишүүн Д.Дондогт холбогдох хэрэг шийдэгдэхгүй явсаар нэг л мэдэхэд замхарч алга болох вий.
 
Мөн түүнийг хариуцлага хүлээлгүйгээр, ялаас мултрах аргыг эртнээс хайж, хуулийнхантай холбоо сүлбээ тогтоон, арга сүвэгчилж эхэлсэн гэж хардах хүмүүс олон байгаа. Харин хуулийн байгууллага ямар шийдвэр гаргахыг олон нийт хүлээж байна.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-16 01:33:54
    Одоогийн 76 нууд бүгд иймэрхүү аргаар их хуралд гарсан ш тээ Одонтуяа гишүүн унаж байгаа Хаймэрныхаа үнийг одоо болтол төлөөгүй хөгийн муухай амьтан шүү хүмүүсээ мэдээрэй
  • Зочин 2014-05-13 05:44:04
    Сугардаггүй нэг байсан Унадаггүй нэг нэмэгдээ юм биз дээ.
  • bilgee 2014-05-12 05:15:49
    ene heregt holbogdson batbileg geech zaluu olon irgenii hohirooj hudlaa yurj UIH-iiyn gishvvn BATZANDANTAI holbootoi heregees multrah gej hahuuli ogch bgaa gedgiig shalgah heregtei
  • Тэгшээ 2014-05-12 04:51:44
    Дондог багшаа гээд физикийн хичээл заалгаж байсан даа . Гэнэт улсын их хурлын гишүүн болсон. Одоо гэтэл луйварчин. Ер нь монголчууд сонголтоо зөв хийж баймаар юм. Амьдралдаа авгай сольж амиа бодож явсан хүн төрийн өндөрлөгт гараад ч амин хувийн ашиг харда
  • зочин 2014-05-12 04:03:20
    ГЭРИЙН ГАДАА ПАД ПИД ГАРААД ХАРТАЛ ДОНДОГ АЛГА... ГАЙГҮЙ САЙН ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ГАЗАР САЙГҮЙ ЧИРЭГДЭЭД БАЙНАА...
  • зочин 2014-05-12 03:26:18
    наадах чинь олон жил улиг болж байна шдээ.шийдэ шийтгэх байсан болхангалттай хугацаа
  • зочин 2014-05-12 02:25:37
    наадахаасаа илүү хэрэгтэнгүүдээ шийдээ.
  • harii 2014-05-12 01:00:25
    ter ariunbold gej mongoliin tsagdaagiin neriig buzarlasan nohor shorond ch amidarah zai baihgui dee