“Форд” жолоочгүй машин үйлдвэрлэнэ

Суудлын автомашины худалдаа хөгжүүлэлтийн салбар дахь өрсөлдөөн улам ширүүсч буй энэ үед  АНУ-ын машин үйлдвэрлэгч томоохон компани болох “Форд”  жолоочгүй машин үйлдвэрлэхээр болжээ.

Тус компани одоогоос таван жилийн дараа буюу 2021 он гэхэд өөрийн үйлдвэрийн бүтээсэн жолооч шаардлагагүй шинэ загварын бүрэн автомат машинаа зах зээлд нийлүүлэх юм байна. Тэд газрын зураг, мэдрэгч гэх мэт тоноглолыг үйлдвэрлэх дөрвөн компанитай хамтарч ажиллах аж. 2021 онд хэрэглэгчдийн гарт хүрэх Форд-ын бүрэн автомат машинд руль, хааз, тоормосын аль ч байхгүй байх гэнэ.

Юун түрүүнд хүргэлтийн үйлчилгээнд ашиглаж туршилт хийх юм байна. Бүрэн автомат машин зах зээлд нэвтэрснээр авто ослын тоо буурч, замын түгжрэлийн асуудал шийдэгдэх аж.


Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.