Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи болох "What3words" аппликэйшнийг Улаанбаатар хотод нэвтрүүлж, Монгол хэл дээрх хувилбарыг нээгээд байгаа билээ. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийн хүсэлтээр жуулчдын үзвэл зохих онцлох үзмэрийн газрууд, үйлчилгээний байгууллагуудыг гурван үгтэй хаягжилтаар тэмдэглэж албан ёсны сайтдаа байршуулсан бөгөөд тус төслийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн анхны төрийн байгууллага боллоо.

"What3words" нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем бөгөөд квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон 3 үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг 3 үгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаяг байршил олох нь тун хялбар болж байгаа хэрэг юм.

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын инфомат төхөөрөмж болон www.ulaanbaatour.mn сайтын газрын зураг дээр орсон байгууллагуудын хаяг одоо Англи болон Монгол хэл дээр 3 үгтэй хаягаар тус тус тэмдэглэгдсэн байгаа бөгөөд тусгай аппликэйшнийг гар утсандаа үнэ төлбөргүй татан суулгаснаар төвөггүй хайсан газраа олох боломжтой боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-18 10:55:02
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121