Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх оргон зайлсан нь үнэн үү
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас шалгах болсон талаар зарим эх сурвалжууд мэдээлэх болсон. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэв.

Мөн АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц гадаадад гарсан гэдгийг хуулийнхан мэдэгдсэн байна. Энэ хэрэгт Л.Гансүхийн охин "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Г.Цэрэнжагзанг ч татан шалгаж байгаа гэлээ. Ямартай ч Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монголд байхгүй гэдгийг албаныхан баталж байгаа юм. Үүнээс шалтгаалан мөрдөн байцаалтаас оргон зайлсан байж магадгүй гэх тайлбар хийгдсэн болов уу.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Л.Гансүх гадагшаа эмчилгээнд явсан
Засгийн газрын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Л.Гансүх одоогоор ажилдаа ирээгүй байна. Гадаадад эмчилгээ хийлгэж байгаа” гэж хариуллаа. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаан дээр баталлаа.

Тодруулбал тэрээр “Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна. Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан. Энэ чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл  Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. зөвлөх н.Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан. Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ. Авлигатай тэмцэх газартай холбоотой холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн.  Юм л бол “Цагдана хорино” гэж айлгадаг. Цагдаагийн байгууллагад би “Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй. Гэтэл ийм схем яваад байна. Болохгүй шүү дээ” гэлээ.

Л.Гансүх: Юун оргон зайлах вэ. Зүгээр байгаа хүнийг ингэж гүтгэж болохгүй
Дээрх зөрчилтэй хоёр мэдээллийн дараа хэвлэлүүд Л.Гансүхийг эрэн сурвалжилж эхэлсэн. Үүний үр дүнд түүнийг БНСУ-д хөлний ясны хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгааг мэдэв.

Харин тэрээр АТГ-аас шалгаж байгаа гэх ямар ч мэдэгдэл ирээгүй. Эсвэл хууль байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа эсэхээ хэвлэлээр цацдаг болсон юм уу гэж тайлбарлав. Мөн худал мэдээлэл тараасан асуудлыг Монголд ирээд шийдвэрлэнэ.  Би шудрага бус юм хийдэггүй. Хийх ч үгүй. Гүтгэж доромжилмоор байвал намайг л оролд. Миний гэр бүл, үр хүүхдүүдийг минь тайван байлга. Нэг юмыг хатуу хэлье. Энэ увайгүй үйлдэлтэй хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Хэнийх нь үнэн бэ?
АТГ-аас Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж байгаа юу гэдэгт албан ёсны тайлбар хэрэгтэй болж байна. Эсвэл хуулийн байгууллага аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү үүсгэн шалгаж байгаагаа мэдэгддэг болсон уу. Нөгөө талаас хуулийн байгууллага шалгах ёстой асуудал мундахгүй байгаа. Үүний дагуу ажлаа хийх гэтэл төрийн өндөр албан тушаалтан нэрээр халхавчлан дарамтлах, мөрдөн байцаалтаас зайлсхийх явдал цөөнгүй байдаг. Гэхдээ яг хэнийх нь үнэн бэ?

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bogd dunjingarab 2014-05-12 12:33:52
    Mongol xaad erx medel alban tusnaalin toloo buxnee zoriuldag guilagcnin udamtai. tsag n bolxoor 37-n on exlene uls torcnidoo Jinxene uls torcn GAN baatar snig baix estoi GAN BAATARAA cnamaig xun ALNA snuu!!!!!!!!!!!!!! ALTAN xuygaaaa Naad teneg uxer sana
  • маш муу хүн гэнээ 2014-05-12 10:43:47
    Л Гансүх хүн муутай шуналтай маш муу хүн гэсэн Нүгэл бүү үйлд Дээд Тэнгэр шударга шүүлтүүртэй гэдгийг санаж яв
  • маш муу хүн гэнээ 2014-05-12 10:43:47
    Л Гансүх хүн муутай шуналтай маш муу хүн гэсэн Нүгэл бүү үйлд Дээд Тэнгэр шударга шүүлтүүртэй гэдгийг санаж яв
  • irgen 2014-05-12 09:08:05
    erenhii said gui ulaam tsaim idej uuhaa bolivol taarna daa. ter chin tumen nudtei. eeriigee ter gej bodoj baival tanih zevhen haralgan uhaan geliisen hoer nud l baindaa
  • ARD 2014-05-12 08:59:17
    Hamgiin zuv shiidel bol Parliament nen darui tarah heregtei, hulgaich luivRchdaas burdsen zasgiin gazar uter turgen ogtsroh heregtei!!! Amerikiin sanal luivarddag mashinaar bish ard tumnii hyanalt ni dor songuuliig yavulj ali boloh ner tsever gadaad bolon
  • Дамба 2014-05-12 08:57:25
    Хүнийг ханилсан нөхрөөр нь шинж гэсэн ардын мэргэн үг бий. Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн аавын хаалга татах шахсан. сайн шалгавал эгч дүү нар нь ч адил. Мөн түрүүчийн зөвлөх олон тэрбумын хэргээр аавынд, одоо ахлах зөвөл нь АТГ-т, охин нь мөн л АТГ-т шалгу
  • tomchyydiin hyibaldaan aimaar ?tiim ee!! 2014-05-12 08:54:12
    jijighen hyyhedyyd ch tomchyydiin hyibaldaan aimaar?tiim ee!!!gehiig dyyllaa!zebyyn chagiin altanhuyag gegch gaihal ene tor ylasiig samarch hanahgyi bas zeblehyydteigeen hamssanaa nyyh sanaatai!!!ene dyrakuud synaldaa tataldan dyygarch ul chadan seneh tab
  • эх орон 2014-05-12 07:57:13
    Төрийн томчуудыг ингэж хэвлэл мэдээллээр цацаж олны анхаарлыг татаж шалгах нь нэг төрлийн оновчтой тактик юм. Тэгэхгүй бол эд хуулийнханд бяраа гаргаад ажил албан тушаал амьдралтай нь яриад нам дарах улс шүү.
  • zorigt 2014-05-12 06:41:34
    uneheer aimaar bolj bnaa, ardiin nam ged l muulaad bsan chini odoo dandaa AN bolj huvirlaa.altankhuyag uneheer bolovsrol algaa, amarjargal, battulaga nart ajaa ugvul aarna, chadahgui bj buhe;l buten neg tom huchniig unagalaa shu
  • ЗОЧИН 2014-05-12 06:40:22
    ЭНЭ МУУ ХЯЛАРУУД ЛУЙВАР НЬ ИЛРЭЭД ИРЭХЭЭР ГАДААД ЭМЧИЛГЭЭНД ЯВЧИХ ЮМ. ХЯЛРУУДЫН МУУ ШИВЭРТЭЙ ХӨЛНИЙ ЯС, ТЭМБҮҮТЭЙ БӨГСНИЙ МУНДАСЫГ МАНАЙ ЭМЧ НАР ТӨВӨГГҮЙ ТАЙРААД, ОГТЛООД Л ХАЯЧИХНА ШҮҮ ДЭЭ... ЯМАР ӨӨРСТЭЙГЭЭ АДИЛ ТЭНЭГҮҮДИЙГ ХУУРЧ БАЙГАА БИШ, АРД ТҮМЭН С
  • Зочин 2014-05-12 05:13:31
    Авилга, луйварын загалмайлсан хумуус бол АН-ынхан шуудээ?! Одоо яая гэхэв шалгах л байх гэхдээ, шалгасан болох байх. Бас худлаа ос хонзонгоор хумуусийг захиалгаар зовоодог болсон явдал бас байгаа бололтой?!
  • Mongolian Big Fan 2014-05-12 02:52:14
    Ooo hahaha zo zo! Ooo bvvr yerunhii said n nuuj baishd. Alimahuyag olj avsan heden cash mash mongo zunguu erthen gadaadryy gargaj baigaarai da. Medej chadahgui baigaa bol zuvluh avaarai da. Bayartsogt shig barigdwaa