БНСУ-ын визний журамд өөрчлөлт орлоо

БНСУ-ын визний журамд өөрчлөлт оржээ. Тус улсад зорчиход барьцаа хөрөнгө хамгийн асуудалтай байдаг. Иймээс Өнгөрсөн хоёрдугаар сард урилгагүй тохиолдолд байршуулдаг байсан 20 сая төгрөгийг 14 сая болгож урилгатай хүнд шаардагддаг 10 сая төгрөгийг 7 сая болгон бууруулсан билээ. Харин энэ удаад тус мөнгийг дахин бууруулж, 14 сая төгрөгийг 8 сая болгож, 7 сая төгрөгийг 5 сая хүртэл багасгасан байна. Мөн Солоноос улс руу виз мэдүүлэхэд олон бичиг баримт бүрдүүлдэг байсныг ч цөөлжээ. Энэ журам ирэх нэгдэх өдөр буюу долдугаар сарын 7-оос эхлэн хэрэгжих ажээ.

Дашрамд дуулгахад, БНСУ-д манай 25 мянган иргэн ажиллаж амьдарч байгаа ажээ. Үүний 6000 орчим иргэд хууль бусаар амьдарч буй. 16 мянган орчим иргэн хуулийн дагуу ажиллаж, сурч амьдарч байна.

Тэгвэл 1994 оноос хойш Солонгос улс руу гараад сураггүй болсон 29 иргэн байдаг ажээ. Эдгээр иргэдийг манай Эрүүгийн цагдаагийн газар, Солонгосын холбогдох байгууллагынхантай хамтран хайх ажиллагаа явуулснаар 10 хүнийг олсон байна. Одоо 19 хүнийг хайж байгаа гэнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.