Хувийн хөрөнгө оруулалттай “Хөрөнгийн бирж” байгуулжээ
“Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо”-оос шинэ, хувийн хөрөнгө оруулалттай “Хөрөнгийн бирж” байгуулжээ. Өнөөгийн санхүүгийн системд тавхан хувь эзэлж байгаа хөрөнгийн зах зээлийг амь оруулах, шинэ шударга өрсөлдөөн бий болгох зорилгоор  уг биржийг байгуулсан байна.

Тус биржийнхэн эдийн засгийн хямралыг даван туулах хамгийн зөв гарц нь Хөрөнгийн зах зээлийг эрчимтэй хөгжүүлэх явдал хэмээн тодотгож байгаа аж. Тэд өнөөдөр шинэ бирж болоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хэрхэн гарах талаар сэтгүүлчдэд “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан байна.

 
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.