“Манчестер Сити” дөрөв дэх удаагаа премьер лигийн  аварга боллоо
Английн Премьер лигийн хамгийн сүүлийн буюу 38 дугаар тойрог өчигдөр болж аварга баг тодорлоо. 2013-2014 оны  улирлын турш нийтдээ 86 оноо цуглуулсан "Манчестер Сити" клуб дөрөв дэх удаагаа аваргын цомыг өргөлөө.

Тэд премьер лигийн сүүлийн тойрогт  өөрсдийн “Этихад” цэнгэлдэхдээ “Вестхэм” багийг хүлээн авч 2:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан.  “Сити”-гийхэн  энэ тоглолтонд тэнцэхэд л хангалттай байсан. Тиймээс тэд сэтгэлзүйн хувьд маш давуу байдалтай тоглож 2:0-ийн харьцаатай ялалт байгуулсан. Гоолыг  Самир Насри болон багийн ахлагч Винсент Компани нар оруулсан юм.

Дашрамд дуулгахад Манчестер хотын хоёр баг сүүлийн дөрвөн жил Премьер лигийн аварга болж байна. Тодруулбал 2011, 2013 онд Сэр Алекс Фергусоноор удирдуулсан алдарт  "Манчестер Юнайтед" түрүүлж байсан бол "Манчестер Сити" баг 2012, 2014 онд ийнхүү түрүүллээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.