SMART нь Social, Media, Advertisement, Research болон Tools хэмээх маркетингийн түлхүүр ойлголтуудыг товчлол юм.

ЗОРИЛГО
 

Бизнесийн ба төрийн болон төрийн бус байгууллагуудын маркетинг, олон нийтийн харилцаа хариуцсан менежер, ажилтнуудад өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа маркетингийн шинжлэх ухааны талаарх хамгийн сүүлийн үеийн ойлголт, арга, техник, чиг хандлага, бүтээгдэхүүнүүдийг тайлбарлан, танилцуулах замаар маркетингийн үйл ажиллагаагаа илүү хямд зардлаар, илүү олон хүнд хүргэх боломжийг олгоно.

ЯАГААД SMART ГЭЖ?
Техник технологийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор хэрэглэгчдийн мэдээлэл авах, сонголт хийх, шийдвэр гаргах зэрэг худалдан авалтын зан төлөв эрс өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдан, бизнесийн байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ мэдээлэх, санал болгох, тэдэнтэй харилцаа үүсгэх шинэ арга хэрэгтэй болж байна. Хэрэглэгчид уламжлалт маркетингийн арга, бүтээгдэхүүнүүдээс илүү ухаалаг, бүтээлч байдлыг эрэлхийлэх болов.

Иймд Монголын Маркетингийн Холбоо дэлхийн орчин цагийн маркетингийн шинэ мэдлэг мэдээлэл хийгээд бодит туршлагыг эх орондоо нэвтрүүлэх, Монголын шилдэг маркетерууд нэгэн дор хуран чуулж, хоорондоо болон бусаддаа мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “SMART” маркетеруудын чуулганыг уламжлан болгон зохион байгуулах гэж байна.

SMART чуулганы онцлог нь маркетингийн салбарын хамгийн шинэлэг ойлголтууд, арга техникийг мэдлэг агуулсан бодит туршлага дээр суурилсан, тодорхой шийдэл санал болгохуйц сэдвүүдийн хүрээнд, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал бүхий гадаадын болон Монголын мэргэшсэн илтгэгч нарыг сонгон зохион байгуулдагт оршдог.

https://www.facebook.com/events/150617035373673/

 


ХААНА: BlueSky Hotel&Tower
ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 14-нд
ХУРААМЖ: 150,000

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
1. https://goo.gl/forms/NxzgimQVYyeERc583 формыг бөглөх

 

2. Хураамжаа шилжүүлэх /ХХБ 410011461 - Монголын Маркетингийн Холбоо/

3. Холбогдох утас: 88099772, 99107627 

Бусдад түгээх
  • gplus