Жолоочгүй таксиг туршиж эхэлжээ
Сингапурт жолоочгүй такси үйлчилгээг туршиж эхэлжээ. Тодруулбал, “uTonomy” такси компанийн компьютерийн программд суурилсан автомат жолоодлоготой машинаар энэ үйлчилгээг үнэ төлбөргүй туршиж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн хувьд автомашины компьютертэй гар утсаараа холбогдсоноор явах чиглэлээ оруулан үйлчлүүлэх юм байна.

Одоогоор зургаан ширхэг автомашиныг туршилтаар үйлчилгээнд явуулж байгаа ч энэ оны сүүлч гэхэд 20 болгохоор төлөвлөжээ. Улмаар 2018 он гэхэд Сингапурын нийтийн тээврийн үйлчилгээнд 900 мянга орчим такси үйлчилж байгааг гурав дахин багасгах зорилго тавьсан байна. “Renault Zoe” болон “Mitsubishi” компанийн хамтран зохион бүтээсэн жолоочгүй автомашин нь жолоочийн суудпын оронд компьютерийн хянах самбарыг байрлуулснаар үйлчлүүлэгч явах чиглэл, болон км, үнэ зэргийг хянах боломжтой.

Түүнчлэн радартай ижил ажиллагаатай лазерын системийн тусламжтайгаар автомашин эргэн тойрны эд зүйлс болон замын гэрлэн дохио өөрчлөлтөд зохицон ажиллах аж.

Жолоочгүй таксиг туршсан зарим иргэд “Сүнстэй автомашинд суусан юм шиг санагдсан” хэмээн итгэж ядан ярьсан байна. Түүнчлэн хэдэн жилийн өмнөөс “Google”, “Volvo” компаниуд жолоочгүй автомашин турших үйлчилгээг туршиж байгаа юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.