Манай Засгийн газар Үндсэн хууль дээрээ гараад суучихаж
Энэ хаврын улс төр жинхэнэ “сонирхолтой” өрнөж байх шиг байна. Өдөр бүр сюрпризтэй. Чуулган хуралдвал ямар нэг содон сонин мэдэгдэл, үйл явдалтай. Яг үнэндээ маш заваан жонхуу, зутанг энэ улстөрчид хутгаж сууна.

УИХ хууль тогтоохоосоо илүүтэй давхар дээлтэй гэх сайд гишүүдийнхээ сандал ширээтэй зууралдсаар энэ хаврыг өнгөрөөж байна. Тэр зуурт ам.долларын ханш тэнгэрт хадаж, төсөл тендерийн ажлууд нь зогсонги байдалд орчихов. Шийдэхгүй юм чинь зогсохоос ч яахав. Бас дээрээс ам.долларыг хэт бага үнэлснээс ханшийн зөрүүг төр үүрэх үү, бүтээн байгуулагчид хариуцах уу гэдэг асуултын тэмдэг гарч ирчихээд байна. 

Энэ мэтчилэн улс оронд шийдэх асуудал өч төчнөөн байх. Харин улстөрчид нам, бүлэг, фракц,  жалга довоороо талцаж хэл ам хийсээр өдөр хоногийг аргацааж суух ажээ. Үнэндээ УИХ гэдэг маань Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага. Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд тов тодорхой заагаад өгчихсөн. Манай улс чинь парламентын засаглалтай. Харин сүүлийн үед ямар засаглалтай нь ойл­гогдохоо болив. Үндсэн хуулийн үг өгүүлбэрт хүртэл эргэлзэхэд хүрч буй. Гэхдээ УИХ бол... гээд хар дээр цагаанаар дурайтал биччихсэн нь байна.

Харин УИХ, Засгийн газрын “амьд” харилцааг ажихул Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг бодох ч хэрэггүй нь. Уг нь Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Үндсэн хуулийн Гучиннаймдугаар зүйлд бас л тодорхой заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл Их хурал том, Засгийн газар Их хурлаа сонгоно гээд “эцэг” хууль хэлэх ажээ. Гэтэл байдал шал өөр байна. Нэг жишээ хэлье. Чуулганы хуралдаан болж байна. Арваад хо­но­гийн өмнө дөө. Ерөн­хий сайд бондын зар­цуулалтын талаар мэ­дээ­лэл хийв. Мэдээж хариуц­сан сайд нар нь чуулганы танхимд заларчихсан байв.  Тэр чуулган дээр болсон ганцхан асуудлын талаарх харилцан яриаг товчлон хүргэе.
 

Асуулт.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Тавантолгойн цахил­гаан станц,  төмөр замын төслийн өртөг дэндүү өндөр байгаа юм биш үү. Хөгжлийн банкнаас зарим төслийн санхүүжилтийг олгохдоо удааж, гацааж  байгаа талаар мэдээлэл байна. Энэ  бодитой мэдээлэл мөн үү?

Хариулт.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Төмөр замын төсөлд 700 гаруй  сая ам.доллар шаардлагатай гэсэн  тооцоо гарсан. Төмөр замын 51  хувийг Монгол Улс эзэмшинэ.  Үүнд 350 сая орчим ам.доллар  шаардлагатай. Бид 200-г нь  гаргачихсан. Үлдсэн 49 хувийн  хөрөнгө оруулалтыг хувийн  хэвшлээс гаргах ёстой. Одоо энэ  мөнгөө л гаргаач гэж байгаа юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх  захирал Н.Мөнхбат:
-Одоогийн байдлаар Хөгжлийн  банкинд 2.5 их наяд төгрөгийн  зээлийн багц гараад байна. Ямар ч  санхүүжилт саатаагүй.

Асуулт.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Төмөр замын санхүүжилт  гүйцэд шийдэгдээгүй байхад яагаад  ажлыг нь эхлүүлсэн юм бэ. Одоо  концесс нэвтрүүлнэ гээд байх  юм. Үүнийг чинь урьд нь хийгээд  явж байсан биз дээ. Төмөр замын  төслийн хөрөнгө оруулалтад яг  хэдэн ам.доллар оруулсан юм бэ.  Сайд нарын хэлж байгаа тоо баримт  зөрүүтэй байна.

Хариулт.

Зам тээврийн сайд А.Гансүх:
-Бондын  зөвлөлөөс 400 сая ам.дол­лар  олгохоор шийд­вэрлэсэн. Үүнээс  эхний ээлжийн 200 сая ам.доллар  олгох тухай Засгийн газрын  тогтоол гарсан. Энэ дагуу 164  сая 601 мянга 749 ам ам.дол­лар  зарцуулаад бай­на. Нийт 186 сая 219  мянга 829 ам.долларын санхүүжилт  зарцуулсан гэсэн үг. 400 сая  ам.дол­лартай холбоотой буруу  ойлголтыг Н.Батбаяр сайд өгсөн  учир залруулга болгож мэдэгдэл  гаргасан.
 
Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр:

-Төмөр замд 450 сая ам.доллар  өгсөн гэж миний бие мэдэгдээгүй.  Тийм шийдвэр ч байхгүй...
Юутай ч бондын мөнгөний 400, эсвэл 450 сая ам.доллар л дээрх төслүүдэд зарцуулагдах нь гэсэн бүрхэг ойлголт бидэнд ирж байгаа биз. Гишүүд ч бас иймэрхүү л ойлголттой байгаа. УИХ-ын зарим бүлгийн дарга Засгийн газраас мэдээлэл авч чадахгүй байна, сайд нар “хаалттай” болсон, сайд нарын өөр өөр мэдээлэл дунд төөрөлдөөд байгаа талаараа гомдол тавьсан мэдээллийг сэтгүүлчдэд өгөх болсон.

УИХ-ын гишүүд Засгийн газраас хийж байгаа мэдээллийг тухайн үед нь л ойлгохгүй бол тэгээд л хохь нь болно. Тодруулж асуувал сайд нарт загнуулна. Зандруулна. Сүүлийн үед асуудаг гишүүн тун ховордож байгаа гэх. Сүрхий сөрөөд асуучихвал сайд нарын, тэр дундаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын ширүүн харц, хорон үгний бай болж хоцорно. Ингүүлж суух хэн дуртай байх билээ, дуугүй байсан нь дээр.
Монгол Улс ардчил­сан нийгэмд шилжээд 20 гаруй жил болсон. Ардчилсан үеийн анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн.

Тэр Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд байлаа. Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг бол 27 дахь Ерөнхий сайд. Энэ нийгэмд бид 14 Ерөнхий сайдыг сольжээ. Баабар саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа энэ хооронд гүйцэтгэх засаглалыг хамгийн хүчтэйгээр гартаа атгаж байсан Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, Н.Энхбаяр, С.Баяр нарыг нэрлэв. Баабар тэднийг ажлаа хийдэг, мэддэг, бас хэмжээндээ байдаг байжээ гэж тодорхойлсон бололтой. Бусад нь сул гэсэн үг биш л дээ. Тухайн цаг үедээ Засгийн газраа тэргүүлэн, төрийн гүйцэтгэх дээд байгууллагаа удирдсаар ирсэн түүх нь бий. Гэхдээ тэд бүгдээрээ өнөөгийн Засгийн газар, түүний тэргүүнээс нэг л зүйлээрээ өөр байв.

Н.Алтанхуягийн өмнөх 13 сайд Засгийн газраа удирддаг, УИХ-ыг сонсдог байж. Хэн нь чуулганы танхимын хоймрын индэр дээрээс “таалаагүй” гишүүнээ үгийн муу, харцны муухайгаар ширвэдэг байсангүй. Учир нь УИХ-ын гишүүн бол ард түмний саналаар сонгогдсон, төрийн эрх барих дээд байгууллагын нэг гишүүн, хууль тогтоогч хүн. Харин Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нь гүйцэтгэх засаглалын гишүүн юм. Энэ харьцаа алдагдчихсан хэрэг.
Засгийн газраа дий­лэ­хээ больсон нь шалт­гаантай. Яг үнэндээ энэ бүхний буруутан өнөөх “давхар дээл” ажээ. Өнөөдөр Засгийн газрын 17 гишүүн нь УИХ-ын гишүүний давхар албатай. “Загнаж, зааварлах” эрхтэй УИХ-ын гишүүний мандатыг 17 сайд өвөртөлчихсөн гэсэн үг.

Мөн өнөөдөр чуулганы хуралдаанд 39 гишүүн ирсэн байхад аливаа асуудал ямар нэг саадгүйгээр шийдэгддэг хуультай. Хэрэв Засгийн газар өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах шааардлагатай бол сайд бүр нэг, нэг гишүүнийг лоббидоход хүсэл нь биелэх “цоорхой” байгаа юм. Олон ч юман дээр энэ цоорхой харагдаад байна. Эцэстээ Их хурлаас айх шаардлагагүй болсон Засгийн газар чуулганы танхимд бяраа харуулж суудаг болсон нь энэ. Нөгөө талаасаа Засгийн газрыг хянаж, базаж чадахгүй Их хурлыг “сул парламент” гэж тодорхойлогчид байна. Ямартай ч өнөөгийн Засгийн газар Их хурлынхаа дээр, бүр тодорхой хэлбэл Үндсэн хууль дээрээ сандайлчихаж.

Б.ДАМДИН-ОЧИР
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадмаа 2014-05-18 05:00:17
    Монголчууд төрөө хүндэлдэг улс. Төр нь тэнгэр, онгон байгалаа тахиж шүтэж , Түмэн олон нь төр, байгаль дэлхийгээ шүтэж ирсэн. Байгаль дэлхийгээс алт авч юу хийдэг байна. түүгээр амьсгалахгүй, уухгүй, идэхгүй, Харин Хөрсөн дор бүрдэж тогтсон нь алт
  • Бадмаа 2014-05-18 05:00:17
    Монголчууд төрөө хүндэлдэг улс. Төр нь тэнгэр, онгон байгалаа тахиж шүтэж , Түмэн олон нь төр, байгаль дэлхийгээ шүтэж ирсэн. Байгаль дэлхийгээс алт авч юу хийдэг байна. түүгээр амьсгалахгүй, уухгүй, идэхгүй, Харин Хөрсөн дор бүрдэж тогтсон нь алт
  • Бадмаа 2014-05-18 04:32:14
    Хэт баяжсан сүнсгүй шуналтнууд , эх орон ард түмнээ бодох сэхээгүй төрийн хутгуурууд тайван замаар сонгуулийг ашиглан төрийн эрхийг аван хуулийг дампууруулж байна.Тэд алтны том ордуудыг гадаадынханд ашиглуулан өөрсдөдөө ашиг олох гэж урт нэртэй хууль гэ
  • зочин 2014-05-13 03:31:30
    Сумын иргэдийн хурал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргаад дарга нь гарын үсэг зугж баталгаажуулаад гадаадад байгаа элчин сайд нь бөө болж угаа аваад элчин сайдынхаа хашаан дотор овоо босгоод тэнгэр дахиад энэ чинь юу болж байна аа.бид и
  • зочин 2014-05-13 03:31:30
    Сумын иргэдийн хурал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргаад дарга нь гарын үсэг зугж баталгаажуулаад гадаадад байгаа элчин сайд нь бөө болж угаа аваад элчин сайдынхаа хашаан дотор овоо босгоод тэнгэр дахиад энэ чинь юу болж байна аа.бид и
  • зочин 2014-05-13 03:31:30
    Сумын иргэдийн хурал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргаад дарга нь гарын үсэг зугж баталгаажуулаад гадаадад байгаа элчин сайд нь бөө болж угаа аваад элчин сайдынхаа хашаан дотор овоо босгоод тэнгэр дахиад энэ чинь юу болж байна аа.бид и
  • зочин 2014-05-13 03:31:30
    Сумын иргэдийн хурал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргаад дарга нь гарын үсэг зугж баталгаажуулаад гадаадад байгаа элчин сайд нь бөө болж угаа аваад элчин сайдынхаа хашаан дотор овоо босгоод тэнгэр дахиад энэ чинь юу болж байна аа.бид и
  • AS 2014-05-12 13:59:11
    asASasAS
  • Mongolian Big Fan 2014-05-12 02:54:56
    Hoe ene ALIMAKhuyag neg odor Mongoloos durveed zugtaaj magadgui shvv. Boon jonhuu zutan hutgaj hutgaj boon mongo shaachihaad gadaadryy durveed zugtaaj magadgui shvv. Sain oirhon harj baigaarai