Зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалахгүй
Улсын баяр наадмыг уттан орон нутгийн малын худалдаачдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гаргаж, Мал худалдаалах түр цэг байгуулсан байна. Тус захирамжид “Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3а, 29.2 болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн IV зүйлийн 4.5.4, 4.5.8, 4.5.13, нийслэлийн Засаг даргын 2002 оны 411 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам’’-ыг үндэслэн 2014 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, “МТ” шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулахаар заажээ.  Түүнчлэн зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах,  аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Өмч, газрын харилцааны хэлтсийн дарга нарыг тус тус хариуцан ажилла” хэмээсэн байна.
 
Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалж байгаа гэнэ. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.