“Apple” компанийг 13 тэрбум еврогоор торгожээ

Европын холбоо мэдээлэл технологийн салбартаа тэргуүлэгч АНУ-ын “Apple” корпорацид Ирландын Засгийн газраас татварын урамшуулал олгож байсан асуудлыг хянан хэлэлцжээ.
 
Улмаар хууль зөрчсөн гэж үзэж, “Apple” компанид 13 тэрбум еврогийн торгууль ногдуулсан байна.
 
Евро комиссын мэдэгдэлд “Ирландын Засгийн газар “Apple” компанид ихдээ 13 тэрбум еврогийн татварын урамшуулал олгосон байна. Энэ нь бусад аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад маш бага татвар төлж байсан гэсэн үг. Европын холбооны дүрэмд төрөөс тусгайлсан дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчсөн явдал. Тиймээс Ирланд энэ хууль бус татаасаа больж, 13 тэрбум еврогоо нөхөн төлөх хэрэгтэй” гэжээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.