Жэки Чан “алтан хүн”-ийг атгах нь

Хонконгийн нэрт жүжигчин 62 настай Жэки Чаныг Оскарын хүндэт шагналд тодорхойлжээ. Энэ талаар  Кино урлагийн академиас мэдээлсэн байна.

Эдүгээ 62 насны босгыг алхсан Жэки Чан олон жилийн турш кино урлагт өөрийн амьдралаа зориулж, аль хэдийнэ өөрийн гэсэн байр суурьтай, шүтэн бишрэгчидтэй болсон юм.

Тэрбээр анх 1960 онд урлагт хөл тавьснаас хойш эдүгээг хүртэл 150 гаруй бүтээлд дүрээ мөнхөлжээ. Түүнийг хүмүүс инээдмийн, адал явдалт киногоор нь андахгүй бөгөөд чадвар шаардсан хүнд хэсгийн зураг авалтад ч өөрөө тоглодог гэдгээрээ ихээхэн алдартай билээ.

Жэки Чан ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах найм дахь удаагийн “Governors Awards” наадам дээр шагналаа гардан авах юм байна.


Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-02 11:35:14
    Мундаг жүжигчин шүү
  • “Governors Awards” наадам  2016-09-02 09:19:16
    “Governors Awards” наадам
  • balai yum 2016-09-02 06:23:13
    Энэ хэдэн сурвалжлагч нэртэй нөхдүүд алах юм аа. Оскарын шагналыг 11-р сард гардуулдаг болсон гэж хаанаас тааж буудаад байна?