“100 яруу найрагч-100 эх оронч” цуглана

“Залуу зохиолчдын нэгдэл”, “Монголын зохиолчдын эвлэл”, Соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа 100 яруу найрагч төслийг санаачлан хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөгийг зохион байгуулж байсан юм.

Тэгвэл энэ жил “100 яруу найрагч- 100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Энэхүү өдөрлөг  маргааш буюу есдүгээр сарын 4-нд “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах, бахархан дээдлэх үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилготойгоор энэхүү өдөрлөг бий болох юм. 


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.