Неймар багийн андуудаа аварга болно гэдэгт итгэлтэй байна
Бразилийн шигшээ багийн гол тоглогч Неймар ДАШТ-ий шөвгийн наймд Колумбын эсрэг хийсэн тоглолтын төгсгөлд бэртэл авсанаар талбайг орхисон билээ. Тэгвэл 22 настай залуу тоглогчыг  4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй гэх эмчийн дүгнэлт  гарсан. Ингээд түүний хувьд ДАШТ өндөрлөж байгаа юм. Бразилийн шигшээ баг шөвгийн дөрөвт хүчирхэг Германы шигшээ багтай тоглоно. Энэхүү тоглолт маш хүнд болох нь ойлгомжтой. Тэгвэл бэртэл аван шигшээ багтай тусалж чадахгүй Неймар  багийн андуудаа финалд шалгарч аварга болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ талаараа тэрбээр " Миний мөрөөдөл дуусаагүй. Тоглох боломжгүй болсон ч мөрөөдөл минь үргэлжилж байгаа. Хоёр тоглолт л үлдсэн. Аварга болно гэсэн миний мөрөөдлийг биелүүлэхийн тулд багийн нөхөд маань бүхнээ зориулна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн нүдэндээ нулимстай хэлж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jordan 2014-07-07 13:21:10
    hairan zaluu,tsagaan hel am bolchihloo doo!
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах