Жолоочгүй автобус үйлчилгээнд явж эхэллээ

Францын зүүн этгээдийн Лион хотод бага оврын анхны жолоочгүй автобус иргэдэд туршилтын журмаар үйлчилж эхэлжээ. Туршилтын хугацаа нэг жил байх бөгөөд албаныхан дэлхийд анхны тохиолдол гэдгийг онцолж байна.

Лазер мэдрэгч, гурван хэмжээст функц, GPS зэрэг өндөр технологиор бүтээгдсэн бага оврын жолоочгүй автобус нь цахилгаанаар ажилладаг аж. Одоогоор 15 хүний багтаамжтай хоёр автобус зорчигчдод үйлчилж байгаа юм байна. Харин хурд нь цагт 20 км хүртэл гэнэ.

Автобус хот дотор хүн тээвэрлэх бөгөөд нийтдээ таван зогсоолд зогсох аж. Жолоочгүй автобусыг Францын “Navya” гэх компани бүтээжээ. Сонирхуулахад, нэг автобус бүтээхэд 200 мянган евро зарцуулагдсан гэнэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.