“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэнэ
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дах ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг. Эл өдрийг манай улсад 1993 оноос тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд өнөө жил 23 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг спортын наадам, нийгэм хүмүүнлэгийн ажил, эрүүл агаар, эрч хүч гэсэн гурван чиглэлээр зохион байгуулах аж. Спортын наадмыг энэ  сар 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулж,  урлаг, соёлын байгууллагын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг явуулсан байна. Харин  энэ сарын 10,11-нд Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор өдөрлөг зохион байгуулагдах юм байна. Энэ үеэр үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, асуулт хариултын “АХА” тэмцээн, сээр зохих тэмцээн зохиогдох аж.
П.АНИР
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.