Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны буудал шалгалтад "бүдэрчээ"
Хөшигтийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгажээ. Онгоц хөөрч, буух зурвасын барилга угсралтын ажлын техникийн шаардлагад суурийн доод үеийн ширхэглэлийн бүрэлдэхүүн тусгагдаагүй, цементээр бэхжүүлсэн суурийн нягтын хэмжээ стандарт хангахгүй байгаа нь шалгалтаар илэрлээ.

Нисэх онгоц хөөрч, буух зурвасын газар шорооны ажлыг ”Насны зам”, “Нэйшнл девелопер” компани, цутгамал хонгил байгууламжийг “Очир төв”, терминал, гүүрийг БНХАУ-ын “Сайноохидро бюро 9”, хөөрч, буух зурвасын цементээр бэхжүүлсэн суурт, хучилтыг БНСУ-ын “Сунгдо Гонсол Сувон” компани гүйцэтгэж байна.

Энэ жил хөөрч буух зурвасын барилгын ажлын хүрээнд ухмалын болон далангийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн нисэх буудлын 261у/м терминал гүүрийн суурийн ажлыг эхлүүлээд байна.

Цаашид Төслийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх компаниуд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, барилгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2014-07-07 14:07:11
    шалгалтанд бүдэрсэн гэчээд ямар хариуцлага тооцсон юм бэ насны зам цалингаа тавидаггүй компани шүү дээ бас би энэ компаний ямарыг мэдэхгүй зуны 3 сар ажилласан гэтэл 5 сарын дараа цалингаасаа хэдэн төг л олж авсан надтай адилхан 1000 1000 н залуучууд хохи
  • Уран 2014-07-07 13:45:47
    Тэр буруу хийсэн нөхдөөс хөрөнгөө хурдан салгаж аваад хариуцлага тооцооч ээ. Энэ засгийн газрыг яаая дээ байз. Хяналтынхан гэж нүд нь сохоря чих нв дүлийрсэн гайхлууд. Яаана даа тэр зам дээр бидний үр сад бууна...Бүтэж үхэх нээ би.
  • Баяр 2014-07-07 06:15:36
    \"Насны зам\", Очир төв гэх хоёр луйварчин компани наана ажил хийж байгаа бол буух онгоц олдохгүй байхаа...!!!!. маш олон муу зам барьж маш олон хүний амиар тоглосон компаниуд шүү дээ... Одоо онгоц онхолдуулах л үлдээд байгаа юм байна л даа... Үүнд хяналт
  • tAM OCHIR 2014-07-07 05:34:38
    БАРЬСАН ЗАМ НЬ ТАМ БОЛСОН ЭНЭ ХУЛГАЙЧИД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ТӨРТЭЙ БОЛОХ ЮМ САН.
  • Unshigch 2014-07-07 05:05:51
    Ene Ochir tuv yaahaaraa ajil avaad bdag bainaa? barisan zam ni ochnoon hynii ami nasiig avch odood bhad. chanargyi ajil hiij ulsiin mongo, tosoliin mongonoos ideed sursan garuud bh yum. arai heterhii yumaa.