“Apple” I phone-7-оо танилцууллаа

АНУ-ын ухаалаг гар утасны салбартаа тэргүүлэгч Apple корпораци шинэ загварын “I phone 7”,   “I phone plus” гар утсуудаа өчигдөр шөнө  танилцууллаа.  

Зах зээлд удаан хүлээлт үүсгээд байсан уг гар утаснууд 50 метр гүн усанд унасан ч гэмтэхгүй хамгаалалттай,  камер нь ч хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн гээд давуу талууд их аж.

Энэ удаагийн утасны их биед чихэвчний оролт байхгүй, утасгүй чихэвчтэй байхаар шийдсэн байна. Гэхдээ зарим хэрэглэгчдийн зүгээс үүнд тийм ч таатай хандахгүй байгаа гэнэ. Тус корпораци утаснуудаа энэ сарын 16-ны өдрөөс эхлэн дэлхийн 25 улсад худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд үнийн хувьд өмнөх загваруудтай ижил төвшинд барихыг эрхэмлэж байгаа юм байна.  “I phone 7” Америкт 649 ам.доллараар зарагдах ажээ.

Багтаамжийн хувьд 16 16GB-ийг халж, 32GB, 128GB, 256GB-ийн санах байгууламжтай болсноос гадна хамгийн гол давуу тал нь 12 мегапикселийн хос камертай болж өргөн өнцөг, алсын зайн тусгал нь сайжирсан байна.

Харин өнгөний сонголтын хувьд төвөн төрөл байгаа гэнэ. Тодруулбал, ягаан, алтлаг, саарал, хар саарал, хар гэсэн үндсэн таван өнгөний сонголттой аж. 














Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.