Д.Манлайжаргал: Бид рэп бүжгээр эхэлсэн тиймээс тоглолтон дээрээ бүжиглэнэ
Бид бүгдийн зүрх сэтгэлийг 20 жил байлдан дагуулж ирсэн ICE TOP хамтлагийн 20 жилийн ойн тоглолт энэ сарын 9 нд төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаатай холбогдуулан тус хамтлагийн  гишүүн Манлайжаргалтай уулзаж ярилцлаа.
 

Юуны өмнө тоглолтоо хийх гэж байгаад Баяр хүргье! Тоглолтын бэлтгэл ажил хэр явагдаж байна?

– Баярлалаа. танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө хэвийн үргэлжилж байна. Бид Jerry’s live room-ын байранд бэлтгэл ажлаа хийж байна.

Анх Ice top хамтлаг нь 16 хүний бүрэлдэхүүнтэй Рэп бүжгийн хамтлаг байгуулдагдаж байсан. Түүнээс хойш хорин жил өнгөрсөн байна. Одоо тоглолтон дээрээ бүжиглэх үү?

– Тэгэлгүй яахав, 20 жилийн хугацаанд маш их зүйлийг хийсэн байна. Анх олуулаа нийлж урлаг, уран сайханд хөл тавьж байхдаа Рэп бүжгээр хөл тавьж байсан. Тэр үед улс эх орны хувьд зах зээл нийгмийн хувьд их өөрчлөлттэй байсан. Тэрний хажуугаар ганц зохион байгуулдаг байсан улсын уралдаан тэмцээн болдог байсан нь ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН байсан. Тэр уралдаан тэмцээнд оролцож сайхан найз нөхөдтэй болсон, одоо болтол нөхөрлөж байна. Одоо залуусын мэддэг сонсохыг хүсдэг хамтлаг болж чадлаа. Анх 16 лаа бүжиглэж эхлэхэд ICETOP гэдэг хамтлагт одоогийн DIJITAL хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ бүжиглэдэг байсан. Одоо бодоход сайхан байна. Мэдээж бид тоглолтон дээрээ бүжиглэнэ. Тухайн үед бидэнтэй өрсөлддөг байсан үе тэнгийн залуус одоо олонд танигдаж бүжиглэдэг гэдгээ мэдэгдээгүй бүжгийн хамтлагууд ирэхээс гадна шинэ залуу бүжигчид тэр үеийн Рэп бүжгийг дэглэж бүжиглэнэ.

Танай хамтлаг олонд танигдаж бусдын сонсох дуртай хамтлаг болоход нөлөөлсөн зүйл бол дууны үгс, тэгэхээр дууны үгийг голчлон хэн бичдэг вэ? 

-Ерөнхийдөө бид аяаа сонгоод дууныхаа санааг ярьчихаад өөрсдөө үгээ бичдэг. Тэрнээс гадна Монголын алдартай зохиолчдын үлдээсэн сайхан сайхан шүлэгнүүдийг зарим үед уран бүтээлдээ ашигладаг, тэр дунд яалтачгүй хойч залуу үедээ хэлэх хатуу бөгөөд үнэн үгнүүд байдаг тэдгээрийг хэлэхийг хичээдэг.

Танай хамтлаг залуу уран бүтээлчдийг хэрхэн дэмжиж, хамтарч ажилладаг вэ? Өөрсдийн дараа үеэ бэлдэж байгаа юу?

– Байгаа, бидний эргэн тойронд хамтарч уран бүтээл хийдэг хэсэг залуусыг дэмждэг.

Тэдгээр залуус тоглолтонд оролцох уу?

– Оролцоно, тэдгээр уран бүтээлчид цэнгэлдэхийн хаалга 15 цагт онгойхоос эхлээд уран бүтээлээ хүргэх болноо. Жишээлбэл A SOUND хамтлаг өөрсдийн дуунуудаас дуулахаас гадна бидний дуунуудыг өөрсдийн урсгалд оруулж дуулна. Албан ёсны ICETOP-ын тоглолт 19 цагт эхлэнэ.

A sound-аас гадна тоглолтын бүрэлдэхүүнд ямар хамтлаг дуучид оролцох вэ?

– Тоглолтын бүрэлдэхүүнд Ерөнхийд зохион байгуулж байгаа ICETOP групп гэж байгаа, МОНГОЛ ТУУРГАТНЫ ГЛОБАЛ САН болон SKIN ENTERTAINMENT мөн зарим Сайт-ын удирдлагууд бас МОНГОЛЫН ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Рэп бүжигчид, хамтран дуулсан уран бүтээлчид, одоо цагт шинэ уран бүтээлээ туурвиж байгаа бүх уран бүтээлчид оролцоно.

9 сарын 9-ны өдөр ICETOP хамтлагийн тоглолтоос гадна олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа, яагаад энэ өдрийг сонгосон бэ?

– Ерөөсөө л энэ өдөр бидний өдөр.

Тоглолтын AFTER PARTY-ны талаар дэлгэрэнгүй ярина уу?

– Манай AFTER PARTY CASTLE night club-д болно, CASTLE night club-ын VIP ZONE-д үргэлжлэнэ. Хэрвээ  VIP тасалбартай хүмүүс цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзвэл тусгайлан зассан орчинд хүлээж авсаны дараа AFTER PARTY арга хэмжээнд таксгүй орно.

Тоглолт үзээгүй ч AFTER PARTY-ыг зорьж очвол ямар журмаар оруулах вэ?

– Тэрийг тухайн үедээ шийдэж болноо.

ICETOP, DIJITAL, 2 ХҮҮ хамтлаг ААЛЗ кинонд дүр бүтээсэн, дахин дэлгэцийн уран бүтээл хийх үү?

– Манай найзуудын зарим нь эхнээсээ жүжиглэх авьяас нь тодроод кинонд тоглоод эхэлсэн, бид аль альныг хийх гэж оролдож байгаа одоогийн байдлаар хийгдэж байгаа болон хийгдэх гэж хүлээгдэж байгаа уран бүтээлүүд байгаа.

Тоглолтон дээр цоо шинэ уран бүтээл дуулагдах уу?

– Бидний тоглолтон дээр МОНГОЛ ТУУРГАТАН гэдэг дууг ӨВӨРМОНГОЛ, ХАЛИМАГ МОНГОЛ, БУРИАД МОНГОЛ зэрэг Монгол туургатын төлөөлөл ирж тоглолтын дундуур хамт дуулна. Мөн олон олон гэнэтийн бэлэг  тэр өдөр задарна.

20 жил хамт байсан үнэнч сонсогчиддоо баярлалаа гэж хэлсэн, өөр сонсогчиддоо хандаж хэлэх үг байна уу?

-Үргэлж хамтдаа 20 жил хамт байсанд гялайлаа.

Ярилцсанд баярлалаа, цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.