Хардалтыг яах вэ
Зөвхөн царай зүс удамшдаг юм биш. Сэтгэл санааны тогтворгүй байдал ч удамшдаг. Алуурчны хүүхэд эцгээ мэдэхгүй өссөн боловч хожим хүний амь бүрэлгэсэн тухай яриа үүнд тохирох юм шигээ. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл бол нас, хүйс, нийгмийн гарал хамаардаггүй. Ихэвчлэн өссөн төрсөн орчиноос бүрэлдэн тогтдог. Хүчирхийлэгч нэг бол хүчирхийллийн гэрч болон өссөн, эсвэл өөрөө хүчирхийллийн хохирогч байх нь элбэг. Тийм хүмүүс хамгийн ойр дөтөөр нь гэр бүлийнхнээ сэтгэл зүйн дарамтад оруулдаг.
 
Нэг үеэ бодвол гэр бүлийн хүчирхийлэлтэй төрөл бүрээр тэмцэж байна. Гэвч улаан цайм эхнэрийнхээ нүдийг хөх няц болгочихдог хүн өнөөгийн нийгэмд ховор. Харин хардаж, хянаж цагддаг байдал нэлэнхүй байгаа. Энэ нь нэг төрлийн хүчирхийлэл боловч зохицуулсан, хамгаалсан зүйл байдаггүй. Хараал жатга хийдэг гэж хүнээс юм салгадаг эсвэл айлгадаг хүмүүст таарсан хараалын тухай хууль байхгүйтэй л ижил юм даа. Эхнэрээ гэрээс гаргах дургүй байнга хардаж байдаг. Хамт олонтой нь баярлуулдаггүй нөхдүүд байдаг л юм. Ингэлээ гээд эхнэр нь цагдаад очоод “Байгууллагын шинэ жилийн баярт нөхөр маань явуулахгүй байна” гэж өргөдөл бичээд зогсож байна гэж үгүй. Тэглээ ч манай хуулийнхан ийм “даварсан хүүхний" гомдлыг авч хэлэлцэхгүй.
 
Гэтэл цаагуураа гэр бүлд халуун дулаан уур амьсгалгүй болж, байнгын сэтгэл санааны стресстэй амьдардаг арми үүсч байна. Галзуу хүний бие цоо эрүүл байдаг юм гэнэлээ. Учир нь стресс л эрхтнүүдийг гэмтээдэг гэж шинжлэх ухаан үздэг болоод байгаа. Ингэхээр энэ нь хүний насжилтад ч хамаатай сэдэв болоод явчихаж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хорихын ялтнуудын 80 гаруй хувь нь нөхрөө хөнөөсөн аль эсвэл хөнөөхийг завдсан хэргээр шийтгүүлсэн байдаг. Ямар олигтойдоо л ингэж салж байхав дээ.
Нийслэл таймс
Ж.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-07 13:11:50
    munhag mongol erchvvdiig vzen yadjiin
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-07 08:37:11
    Дээр цагт нэг тээврийн жолооч эхнэрээ хардаад ажилдаа явахдаа гаднаас нь түгжчихээд яваад өгч. Тэгсэн нь гэнэт хөдөө томилогдоод тэр чигтээ явчихжээ. Эхнэр нь зайлуул хэцүүдэж гэрийнхээ тооноор орж гарч байсымуудаа. Одоо цагт монгол эрчүүд иймэрхүү мунаг
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах
    • sak 2014-07-07 13:13:34
      bi yag iim nohortei baisan salaad barg 10 jil bolloo ,jargaltai bn,bvh yumaa uuruu zohitsuulna yamar ch daramtgvi jargaltai bn.bas vr hvvhed maani ch jARGAJIIN
      203.91.117.4
      Мэдэгдсэн Хариулах
      • ZOCHIN 2014-07-07 13:16:27
        hartai nohor shig yumnuudaas bolj bvsgvichvvd l vr hvvhdiinhee hamt hohirdog,gehdee minii hvvhdvvd l lav teneg eriig duuraigaagvideg burhnii avralaar
        203.91.117.4
        Мэдэгдсэн Хариулах
        • zochin 2014-07-07 13:41:17
          huuhduud chin ehner avaad hardahgui baina uu. tegvel ok.
          159.178.48.23
          Мэдэгдсэн Хариулах